Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цагаан сарын битүүний өдрийг амралтын өдөр болгож, энэ сарын 28-ны бямба гараг руу шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт энэ талаар мэдээлэхдээ, “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ингэснээр хоёрдугаар сарын 17-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, хоёрдугаар сарын 28-ны бямба гаргийг ажлын өдөр рүү шилжүүллээ.
Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэхүү шийдвэр гарснаар ажил хөдөлмөр эрхэлж буй ажилтан ажиллагсдыг цагаан сардаа бэлдэх, хөдөө орон нутаг руу зорчих хугацаа олгох зэрэг боломжоор хангаж байна” гэлээ.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно
Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
УИХ-ын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо.gif)

Сэтгэгдэл бичих