Швейцарын Давос хотноо болж буй 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулгад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.
Тэрбээр энэ үеэр Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав. Уулзалтаар талууд энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж байгааг тэмдэглэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон зургаадугаар сард болох Монголын эдийн засгийн форумын талаар танилцуулж, Ерөнхий сайд Барт Де Веверийг Монгол Улсад айлчлахыг урив.
Ерөнхий сайд Барт Де Вевер урилгыг талархан хүлээн авч, дээрх хоёр уулзалтад оролцох төлөөлөгчдийг сайтар тунгааж байж шийдэхээ илэрхийлэв. Мөн Бельги улс Төв Ази болон Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх чин хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих