Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ


1-р сарын 22
9 цаг 27 минут

     Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Нэг сайдынх нь “эвэр” доргиход нөгөөдүүлийнх нь хамт доргидог. Өөрөөр хэлбэл, аль нэг салбарт “гал” гарвал Засгийн газар тэр чигээрээ шатаж ч мэднэ. Тийм онцлогтой. Тэр утгаараа, бас Үндсэн хуулийн зарчмаар Ерөнхий сайд Засгийн газрын сайд нарыг томилж, томилогдсон сайд нар нэг гарт зангидагдаж ажилладаг. Тиймээс, Засгийн газрын сайд бүхэн “гал атгах” зориг, чадал гаргах шаардлагатай болдог. Эдгээрийг тоочсоны учир нь, зарим нэг сайдын хариуцсан салбар Засгийн газартаа таагүй дүн авчрах шинжтэй болоод эхэллээ. 

Хэдэн сарын өмнөөс шатахуун тасарч, Засгийн газар баахан баалуулсан. Гэтэл тэр нь Уул уурхайн сайдын шууд хариуцчих ажил байгаад байдаг. Тэдний эхэнд эрчим хүчний салбарыг хэлж болохоор байна. Сайд ч гэхгүйгээр АМГТГ-ын даргын хийх ажил байгаа юм. Өчигдөр, уржигдраас цахилгааны асуудал босож ирлээ.

“ТЭЦ-4”-т гарсан эвдрэл доголдлоос үүдэлтэй хот даяар хэдэн цагийн туршид цахилгаан тасрав. Үүнээс өмнө, өнгөрсөн жил “ТЭЦ-3”-т дэлбэрэлт болж, улс томоохон хохирол амссан. Энэ бүгд “...Цахилгаан эрчим хүч бол яалт ч үгүй монгол хүн бүрийн хоолой дээрх яс юм байна” гэдгийг. Уг нь, бид өдөр бүр хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр улсын хөгжил хэмээх олон арван тоо баримт, өсөл хөгжилтийн тухай сонсдог. Гэвч, өнөөдрийн Монгол Улс, монгол хүний хөгжил шатахуунгүй бол явгарч, цахилгаангүй бол хээр хонох хэмжээнд л байна. Ядахад, алийг нь ч эндээ үйлдвэрлэдэг болоогүй нь гачлантай. Тэднийгээ импортолж чадаад байвал амьдрал сайхан, чадахаа болих юм бол сөнөж байгаа юм даг уу даа.

Ер нь бол, “...Аль салбарт хэн хариуцвал хөгжүүлж дэвшүүлэх вэ, адаглаад хэн асуудалгүй аваад явах вэ” гэдэг дээр нарийн тооцоотой томилгоо хийхгүйгээс дээрх мэтээр салбараа “сөнөөх” хэмжээнд аваачаад байх шинжтэй. Лав л, эрчим хүчний салбар бол тийм болоод явчихлаа.

Сайд нь Б.Чойжилсүрэн л дээ. “...Яг юу бүтээсэн бэ” гэхээр хариулт маруухан ч ахин дахин сайдаар томилогддог хэдхэн хүн УИХ-д бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байдаг. Тэрээр, 2016-2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдаар ажилласан. Хоёр дахь удаагаа, 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Эрчим хүчний сайдаар томилогдсон. Тэгэхдээ Н.Тавинбэхийг сайдаас нь “мөргөж” суудалд нь сууж байв. Б.Чойжилсүрэн анх Эрчим хүчний сайд болоод л олон нийтэд өгч байгаа мэдээлэл нь даапаалаад байгаа, эсвэл үнэнээ яриад “хоёр гараа өргөөд” байгаагийн аль нь мэдэгдэхгүй зүйл ярьж эхэлсэн. “...Утааны асуудлыг салхинд найдаж байна” гэнэ.

“...Энэ өвөл цахилгаан таслахаас өөр аргагүй” гэж мэдэгдэнэ. Тэгэх бүрт нь “...Энэ маань үнэнээ л хэлж байна. Ийм л хээгүй хүн дээ” гэцгээгээд өнгөрдөг. Тэр алдаа байсан бололтой. Тэрээр эрчим хүчний салбарыг удирдлагаар хангаж чадахгүй л байгаа бололтой.

Ойрхны жишээнүүд болохоор, “ТЭЦ-3”-ын дэлбэрэлт, “ТЭЦ-4”-ийн эвдрэл байна. Ийм гэнэтийн зүйл тохиолдож болох ч түүнийг түргэн хугацаанд “эмчилж” чадаж байвал түүгээр удирдлагын чадамж, үнэлэмж тодорхойлогдох учиртай. Түүнчлэн, өнөөдөр, эрчим хүчний салбартай холбоотой өөр бусад болох болохгүй асуудал мундахгүй их байна. Эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнууд авлига, албан тушаалын асуудалд холбогджээ. АТГ-аас 3-4-өөр нь саатуулан шалгаж байна. Зарим эх сурвалжуудын мэдээллээс харахад, тэд эрчим хүчний салбарынхаа төсөл, ажилтай холбоотой л ийм асуудалд холбогдсон бололтой байна. Б.Чойжилсүрэн сайд өөрөө ч “энхийн цагаан тагтаа” биш гэгддэг. Өөртөө цахилгаан станц барьж байгаа дуулианд холбогдсон. Мөн, эрчим хүчний мөнгө дамждаг нэг үйлчилгээний байгууллагыг хувьчилж авахаар зэхээд байгаа нь дуулдаад удсан.

Үнэндээ, Б.Чойжилсүрэнгийн Эрчим хүчний сайдаар ажилласан жилүүдэд “...Эрчим хүчний реформ” гэж тархи, цээжинд тарни мэт цээжлэгдтэлээ яригдсан. Юун реформ, цахилгааны үнийг өндөр тарифаар тогтоогоод ч өнөө маргаашаа хангаж чадах эсэхээ мэдэхгүй салбарын яам, салбарын сайдтай байж шүү дээ.

Тиймээс, Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болсон бололтой. Ер нь тэгээд шахаад шахаад шимгүй, найдаад найдаад нэмэргүй болсон ийм улстөрчдийг ахин дахин сайдаар томилж тамлаад байх нь хэр оновчтой байдаг юм бол доо. Уг нь, Ерөнхий сайд өөрөө багаа, танхимаа бүрдүүлэх ёстой. Тэгж гэмээнэ, галтай салбарт санаа зовохгүй асуудлыг улсын хэмжээгээр нь харж ажиллах боломжтой. Тэгээд ч, сайдыг томилох, чөлөөлөх буюу”...Аль яаманд хэн тохирох вэ” гэдгийг сонгох бүрэн эрх нь өнөөдөр Үндсэн хуулиар Ерөнхий сайд Г.Занданшатарын гарт байна.

Эх сурвалж: Б.Очир "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цаг 1 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу3 цаг 25 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ4 цаг 24 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ4 цаг 32 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 35 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 39 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 2 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ6 цаг 7 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг6 цаг 10 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа6 цаг 15 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан7 цагийн өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ7 цаг 8 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 37 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан7 цаг 57 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ8 цаг 5 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.