Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулж байсан 1 бүлгийн 4 этгээдийг баривчиллаа.
Дээрх этгээдүүд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 67.6 грамм бодисыг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг хэмжээ нь 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний эрсдэлтэй бөгөөд энэхүү хууль бус эргэлтийг таслан зогсоолоо. Цагдаагийн байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Facebook
Twitter
Youtube


Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна
А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай
Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна
Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих