Монгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо


1-р сарын 23
9 цаг 08 минут

     Тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болов. 

Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд Энхийн зөвлөлийн Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгаа юм. 

Дүрэмд заасан  нэг тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн гурван жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой.

Энхийн зөвлөлийн дүрэмд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Шебхаз Шариф, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль-Тани, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нарын нийт 17 улсын төр засгийн тэргүүн, сайд нар гарын үсэг зурж, уг зөвлөлд нэгдэн ороод байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна2 минут 43 секундын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд29 минут 32 секундын өмнөХилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ44 минут 51 секундын өмнөХилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь51 минут 58 секундын өмнөБНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ55 минут 15 секундын өмнөДорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ1 цаг 2 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай1 цаг 5 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатарын нэгдээд буй Трампын “Энхийн зөвлөл” гэж юу вэ1 цаг 23 минутын өмнөТ.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!1 цаг 28 минутын өмнөБаталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна1 цаг 39 минутын өмнөМонгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо1 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн1 цаг 50 минутын өмнөӨндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ1 сар 21. 13:48Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ1 сар 21. 11:31Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ1 сар 21. 11:19Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо1 сар 21. 11:12П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 сар 21. 10:35Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 сар 21. 10:29Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан "туслах багш" хөгжүүлж байна1 сар 21. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.