Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!


1-р сарын 23
9 цаг 25 минут

       Улстөрч хүний шалгуур юу байдаг гээч... Хэрэв улс төрд орж ийм нэр зүүсэн бол амаа хянаж чанга байлгах, ажлаа сайн хийх хоёрын жин панг тааруулж байх хэрэгтэй гэдэг. Ам нь ажлаасаа илүү гарч болохгүй, нийлэх ёстой гэсэн үг. Учир нь сонгууль хугацаа богино, сонгогдоод л маргааш нь шахам дүнгээ тавиулах болдог. Гэхдээ, улстөрчид сонгогчдыг аргалдаг. Сурчихсан. Харин байгалийн араншиг аргалж чаддаггүй юм байна. Сүүлийн хэдэн өдөр ойрын жилүүдэд байгаагүйгээр онцгой хүйтрэв. Ядахад яр гэдэг шиг “ТЭЦ-4”-т гэмтэл гарч, нийслэл даяар харанхуй нүүрлээд, хөлдөх шахлаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний асуудал үүсэв. Тэгмэгц, Шадар сайд

Т.Доржханд 2025 оны нэгдүгээр сарын 16-нд баахан хэвлэлийн камерын өмнө “…Хэрвээ 2-3 жилийн дараа гэхэд Монгол Улс эрчим хүчээр өөрийгөө хангаж чадахгүй байвал би хариуцлага хүлээгээд улс төрөөс явахад бэлэн байна” гэж мэдэгдсэн нь сөхөгдөөд гарч ирэв.

Учир нь түүний тэгж ярьсан нь бүхий л төрлийн хэвлэлд хадаастай үлджээ. Хэвлэл, олон нийтийн сүлжээгээр нэг тэр мэдэгдлийг сөхөв. Хэлсэндээ хүрч, улс төрөөс явахыг сануулав. Гэтэл тэрээр үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй, дамаар хэлсэндээ хүрэхийг ч хүссэнгүй бололтой. Шадар сайд Т.Доржханд 2026 оны нэгдүгээр сарын 21-нд цахим хуудастаа “…Улстөрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ. Дэлхийн дайнууд 100 жил эрчим хүч дээр үүссэн. Өнөөдөр улам бүр хурцдаж байгааг Венесуэлийн жишээнээс харж болно. Бүтээлч оюун ухаан эрчим хүчний хэрэглээг огцом өсгөж, дэлхийн улсууд цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмалын нөөцийг хэн хянах вэ гэж илүү өрсөлдөж байна. Гэтэл, Монгол Улс эрчим хүчний газрын дор болон дээр хангалттай нөөцтэй боловч 40 жил цахилгаан станц бариагүй байна. Учир нь төр үнийг өртгөөс нь бага түвшинд хатуу барьсан. Эрчим хүчний бие даасан байдлыг хангахаар 2024 оны есдүгээр сард Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаж үнийг өртөгт дөхүүлсэн. Үр дүнд нь төслүүд эдийн засгийн үр ашигтай “bankable” болж, 8.0 их наядын санхүүжилт төрд биш хувийн секторт боссон. Харин популист улстөрчдийн шахалтаар хороо нэг жил ч хүрээгүй татан буугдсан. Одоо тэдгээр хүмүүс нь ам асууж байх шиг байна. Монгол Улсад төмөр зам тавих гэхээр өргөн царигаар тавь гэж шахдаг, цахилгаан станц барих гэхээр Хятадууд Монголыг эзэллээ гэж эсэргүүцдэг та нар шиг Ояа, Мояа, Женкочдоос айж зугтдаг нь би биш” гэх мэдэгдлийг хийлээ.

Шадар сайд Т.Доржхандын шалтаг тоочсон мэдэгдлээс “...Улстөрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ” гэдэг дээр тогтож хараарай. Үүнийг “…Би улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ” хэмээн “орчуулагдаж” байна.

Олон нийт, улс төрийн хүрээнийхэн ч ингэж ойлгожээ. Ер нь бол, Монгол Улсын Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд олон нийт хүлээн зөвшөөрдөггүй, хэлсэн ярьсан нь итгэл төрүүлдэггүй ч өндөр сэнтийд суусаар байдаг улстөрчдийн нэг байгаа юм. Түүх нь, ХҮН намын хүчтэй, дэмжлэгтэй байх үеэс үлдсэн нэр хүнд дээр тус намын зарим дарга УИХ-д орж ирсэн. Тэднээс хамгийн “алдартай” нь намын дарга Т.Доржханд болсон. Учир нь, тэрээр УИХ-ын гишүүн болонгуутаа үдээсгүй бор пүүз жийж Төрийн ордны босгыг давж байлаа. Энэ нь, “...Монголын улс төрийн чөлөөт дуу хоолой” хэмээх далд утгатай акц байсан гэдэг. Төрийн ордон руу “углаж” орсон акц нь санасан үр дүн үзүүлсэн. Олны анхаарлыг татсан. Гэхдээ Т.Доржханд тун удалгүй хослол өмсөж, зангиа шахаад, лактай шаахай жийх болсон. МАН-ын Засгийн газарт нэгдэж, Монгол Улсын Шадар сайд болсон. Гэвч, өнөөдрийг хүртэл олонд хүлээн зөвшөөрөгдөж амжаагүй байдаг. “...Ядахад яр” гэдэг шиг ганцхан жилийн өмнө “шал дэмий юм” ярьсан нь өнөөдөр улс төрийнх нь карьерт цэг хатгахад хүргэлээ.

Эх сурвалж: Б.Очир "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна9 минут 27 секундын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд36 минут 16 секундын өмнөХилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ51 минут 35 секундын өмнөХилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь58 минут 42 секундын өмнөБНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ1 цаг 2 минутын өмнөДорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ1 цаг 8 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай1 цаг 12 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатарын нэгдээд буй Трампын “Энхийн зөвлөл” гэж юу вэ1 цаг 30 минутын өмнөТ.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!1 цаг 35 минутын өмнөБаталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна1 цаг 46 минутын өмнөМонгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо1 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн1 цаг 57 минутын өмнөӨндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ1 сар 21. 13:48Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ1 сар 21. 11:31Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ1 сар 21. 11:19Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо1 сар 21. 11:12П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 сар 21. 10:35Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 сар 21. 10:29Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан "туслах багш" хөгжүүлж байна1 сар 21. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.