УИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай


1-р сарын 23
9 цаг 48 минут

      Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд (2026.01.22) Дорнод аймгийн Хэрлэн суманд ажиллаж байна. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд орон нутгийн иргэдэд парламентын бодлого, шийдвэр, баталсан хууль тогтоомжуудаас танилцуулж, эрх зүйн шинэчлэлдээ тэдний санал, бодлыг тусгахаар ийнхүү зүүн бүсийн аймгуудад ажиллаж байгаа юм.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал орон нутаг дахь томилолтынхоо эхэнд “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийн багийнхантай уулзлаа. 2025 оноос аймгийн хэмжээнд төр, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн хамтын оролцоонд түшиглэн хэрэгжсэн уг төслийн хүрээнд 14 суманд хамтарсан 25 баг ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Энэ хугацаанд урьдчилан сэргийлэх чиглэлээр 1091 ажил, арга хэмжээг зохион байгуулж, 197067 насанд хүрэгч, 34960 хүүхдийг хамруулан, нийт 1109 өрхөд хүрч ажилласан байна. Түүнчлэн хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, туршлага судлах уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж, ерөнхий боловсролын 27 сургууль, 37 цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдэд арга зүйн дэмжлэг, зөвлөгөө өгч хамтран ажиллажээ. Төслийн хүрээнд 8 суманд хохирогчийг хамгаалах байрыг ашиглалтад оруулж, сэтгэл зүйн үйлчилгээний жишиг төвийг аймгийн төвд нээснээс гадна хүүхдээс мэдүүлэг авах өрөөг мөн байгуулсан байна. Хамтарсан баг сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдийн хамт холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, урьдчилан сэргийлэх шатанд нь анхан шатны зөвлөгөө болон нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлсний үр дүнд кэйс шийдвэрлэлтээр 96.2 хувийн үзүүлэлттэй гарсан нь тэргүүлэх үзүүлэлт болжээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн Б.Ундраа энэ мэтчилэн хүүхэд хамгааллын чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ, онцлох ажлуудаа дурдаж, ирэх оны төлөвлөгөөгөө танилцууллаа. Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхдэд ээлтэй орчныг орон нутагтаа бүрдүүлэхэд сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж буй хүн бүрд талархал илэрхийлээд, цаашид зүүн бүсийн хэмжээнд “Хүүхэд-Эрдэнэ” жишиг төслийг үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр Монгол Улсын Их Хурал хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг бодлогын цөмөөрөө тодорхойлж, хүүхэд, эх нялхас төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахаа зарласан. Дорнод аймгийн сумууд хүүхэд хамгааллын чиглэлээр 100 хүртэлх сая төгрөг төсөвлөснийг Улсын Их Хурлын дарга сайшаагаад, хүүхдийн эрхийн ямар нэг зөрчил гарсны дараа биш наана нь, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах нь чухал гэдгийг тодотгов. Түүнчлэн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тэргүүн эрэмбэд Гэр бүлийн тухай хуулийн төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох эрх зүйн шинэчлэлүүд багтсаныг дуулгалаа. Тэрбээр, зүүн бүсийн иргэдтэй хийх уулзалтын эхэнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөнд оролцож буйгаа бэлэгшээгээд, хүүхдийн төлөө “За” гэж хэлээд өнгөрөх биш заавал хийх ёстой гэсэн зарчмыг баримталж буйгаа тодотгов.

Өнөөдрийн зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, Ш.Бямбасүрэн нар оролцлоо. Улсын Их Хурлын дарга Н.Учралын орон нутаг дахь албан томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна30 минут 10 секундын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд56 минут 59 секундын өмнөХилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ1 цаг 13 минутын өмнөХилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь1 цаг 20 минутын өмнөБНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ1 цаг 23 минутын өмнөДорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ1 цаг 29 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай1 цаг 33 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатарын нэгдээд буй Трампын “Энхийн зөвлөл” гэж юу вэ1 цаг 51 минутын өмнөТ.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!1 цаг 55 минутын өмнөБаталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна2 цаг 6 минутын өмнөМонгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо2 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн2 цаг 17 минутын өмнөӨндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ1 сар 21. 13:48Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ1 сар 21. 11:31Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ1 сар 21. 11:19Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо1 сар 21. 11:12П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 сар 21. 10:35Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 сар 21. 10:29Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан "туслах багш" хөгжүүлж байна1 сар 21. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.