Дорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ


1-р сарын 23
9 цаг 52 минут

       Зүүн бүсийн аймгууд хөгжлийн тэргүүлэх чиглэлээ боомт, тээвэр ложистик, эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлал гэсэн тулгуур гурван салбарт багтаан тодорхойлжээ. Нийт 84.5 мянган хүн амтай Дорнод аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбараар нь ангилбал хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар зонхилдог байна. Аймгийн хэмжээнд 14 сумаас 8 нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон бөгөөд хатуу хучилттай автозам, дулаан, ус хангамж, дулаан дамжуулах төвийн барилга, инженерийн шугам сүлжээний ажлууд гэхчилэн суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна. Ташрамд, иргэдийн хэлж заншсанаар “Тамын 50 км”, “Гунигийн 30 км” авто замын засварын ажлуудыг энэ оны төсөвт багтааж, гүйцэтгэхээр болжээ.

Тухайлбал:

  • Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам барих төсөл,
  • Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох бүтээн байгуулалт
  • Чойбалсан хотын ариутгах татуургын шугам, сүлжээг шинэчлэн өргөтгөх
  • Чойбалсан 4С олон улсын нисэх буудлын төсөл зэрэг ажлууд ид өрнөж байгаа аж.

Дорнод аймаг 3 жилийн хугацаанд хүүхдийн хөгжил, хамгааллын ажилд 3,3 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 1,8 тэрбум төгрөг зарцуулахаар батлаад байгаа аж. Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд эрэмбэлэх ёстойг хэллээ. Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй дээрх бүтээн байгуулалтууд орон нутагт бодит өгөөжөө өгөхөөс гадна ажлын байр нэмэгдүүлэх давуу талтайг онцлоод иргэн, аж ахуйн нэгж аливаа хэлбэрээр бизнес эрхлэж, эдийн засагт хувь нэмрээ оруулахыг бүх талаас нь дэмжих ёстойг тодотголоо. Тэрбээр худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэл, зөвшөөрлийг чөлөөлж өгөх нь нутгийн захиргааны бүрэн эрх учраас бүх шатны удирдлагууд аль болох иргэдийн бизнес эрхлэх санаачлагыг дэмжих шаардлагатайг чухалчиллаа.

Хүүхэд хамгааллын жишиг төслийг амжилттай хэрэгжүүлснээс гадна сумдын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгааг сайшаагаад, зүүн бүсээс сонгогдсон гишүүд хүүхдийн төлөө манлайлан ажиллаж байгаад талархал дэвшүүлэв.

Дорнод аймгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд бодлогын дэмжлэг шаардлагатай байгааг анхаарч, эрчим хүчний хараат байдлыг бууруулах хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан талаар мэдээлэл өглөө. Урьдчилсан тооцоололд тулгуурлан, газарзүйн байршлын давуу тал, нарны эх үүсвэрээ ашиглан ногоон эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдлүүд боловсруулжээ.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хамт Дорнод аймгийн хэмжээнд ажиллаж байгаа 5195 төрийн албан хаагчийн төлөөлөлтэй уулзаж, салбарын шинэчлэл, тоон мэдээллүүд болон тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна30 минут 20 секундын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд57 минут 9 секундын өмнөХилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ1 цаг 13 минутын өмнөХилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь1 цаг 20 минутын өмнөБНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ1 цаг 23 минутын өмнөДорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ1 цаг 29 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай1 цаг 33 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатарын нэгдээд буй Трампын “Энхийн зөвлөл” гэж юу вэ1 цаг 51 минутын өмнөТ.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!1 цаг 56 минутын өмнөБаталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна2 цаг 6 минутын өмнөМонгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо2 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн2 цаг 18 минутын өмнөӨндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ1 сар 21. 13:48Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ1 сар 21. 11:31Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ1 сар 21. 11:19Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо1 сар 21. 11:12П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 сар 21. 10:35Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 сар 21. 10:29Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан "туслах багш" хөгжүүлж байна1 сар 21. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.