БНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ


1-р сарын 23
9 цаг 57 минут

       Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Улсын Их Хурал 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр соёрхон баталсан билээ.

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомж, тэтгэврийн тогтолцооны онцлогоос хамаарч тэтгэврийн төрлийг сонгож, хоёр улсад шимтгэл төлсөн хугацааг давхцуулахгүйгээр нэгтгэн тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох асуудлыг тусгасан юм. Мөн Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэврийн даатгалд хамрагдсан бол өөрийн улсдаа тус улсын хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах асуудлыг тусгасан.

Монгол Улс тус хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллаж, нийгмийн хамгааллын тогтолцоонд харилцан тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх юм. Ялангуяа Монгол Улсын иргэдийн ажиллаж, амьдарсан улсдаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь Монгол Улсад даатгуулсан хугацаанд тооцогдохгүй, тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, өндөр насны тэтгэврийг бага хэмжээгээр тогтоох сөрөг үр дагаврыг арилгах аж.

Хэлэлцээрт зааснаар хоёр улсын нутаг дэвсгэрт 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл цаг хугацааны хувьд давхцалгүй ажиллаж, нийгмийн даатгалд хамрагдсан хугацааг нэгтгэн тооцож тэтгэврийн эрх үүсгэх бөгөөд тухайн иргэн өөрийн улсдаа тэтгэврээ тогтоолгож болохоор болжээ. Тодруулбал, 60 настай Монгол Улсын иргэн А Монгол Улсын нийгмийн даатгалд 18 жил шимтгэл төлсөн, Бүгд Найрамдах Казахстан Улсад 1990-1998 онд нийт 8 жил ажиллаж, даатгуулжээ. Иргэн А Монгол Улсад 18 жил даатгалын шимтгэл төлсөн болон Казахстан Улсад 1998 оноос өмнө 8 жил нийгмийн даатгалд хамрагдсан хугацаагаа нэгтгэн нийт 26 жил шимтгэл төлснөөр тооцуулж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм.

Түүнчлэн Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлж даатгалд хамрагдсан бол тус улсын хууль тогтоомжийн дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсаас хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Иргэн Монгол Улс дахь банкны өөрийн дансанд хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах юм. Тодруулбал, 65 настай Монгол Улсын иргэн Б Бүгд Найрамдах Казахстан Улсад 1998-2010 онд 12 жил шимтгэл төлсөн бөгөөд төлсөн шимтгэлтэй уялдсан хуримтлалын тэтгэврийг тогтоолгох эрхтэй. Тэрбээр Монгол Улсын нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргахдаа Казахстан Улсад шимтгэл төлж байсан нотлох баримтыг ирүүлнэ. Нийгмийн даатгалын байгууллага холбогдох мэдээллийг Бүгд Найрамдах Казахстан Улсын тэтгэврийн байгууллагад хүргүүлэх бөгөөд хүлээн авсан тал судлан үзээд тэтгэврийг тогтоож, иргэний Монгол Улс дахь арилжааны банкны харилцан дансанд сар бүр тэтгэврийг шилжүүлдэг болох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна39 минут 45 секундын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 цаг 7 минутын өмнөХилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ1 цаг 22 минутын өмнөХилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь1 цаг 29 минутын өмнөБНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ1 цаг 33 минутын өмнөДорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ1 цаг 39 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай1 цаг 42 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатарын нэгдээд буй Трампын “Энхийн зөвлөл” гэж юу вэ2 цагийн өмнөТ.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!2 цаг 5 минутын өмнөБаталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна2 цаг 16 минутын өмнөМонгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо2 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн2 цаг 27 минутын өмнөӨндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ1 сар 21. 13:48Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ1 сар 21. 11:31Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ1 сар 21. 11:19Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо1 сар 21. 11:12П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 сар 21. 10:35Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 сар 21. 10:29Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан "туслах багш" хөгжүүлж байна1 сар 21. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.