Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ


1-р сарын 23
10 цаг 08 минут

     Дорнод аймгийн Хэрлэн сумын Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төвийн гурван байранд орон нутгийн нийт 104 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Уламжлалт гар урлал, эсгий ноосон эдлэлээс эхлээд хүнс, гоо сайхан, кофе шоп, хоолны үйлчилгээгээ өргөжүүлж, хилийн чанадад ажиллаж байсан туршлагадаа суурилан ноу-хау шингээсэн бизнесээ ч эндээс эхлүүлжээ.

Гарааны бизнес эрхлэгчдийн хувьд түрээсийн дарамт хамгийн том бэрхшээл байдаг. Дорнод аймгийн бизнес эрхлэгчид энэхүү инкубатор төвд уян хатан нөхцөлтэйгөөр хоёр жил хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлж болохоос гадна сургалт зохион байгуулж, орлогоо төрөлжүүлэх боломжтой гэж байв. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жилд дунджаар 4-5 удаагийн үзэсгэлэн, худалдаа, 30 гаруй удаагийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулдаг аж. Түүнчлэн эндээс гарсан бойжигчдын 80 гаруй хувь нь хөнгөлөлттэй зээлд хамрагддаг байна. Бичил бизнес эрхлэгчдийн зүгээс энэ удаагийн парламент бизнесийн эрх зүйн орчныг сайжруулж, дүрэм журмыг цөөлж, хүнд суртал бүхий үе шатуудыг арилгаж байгааг сайшааж байв. Түүнчлэн дотоодын аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татварын бодлогоор дэмжихийг хүсэж, энэ мэтчилэн инкубатор төвүүдийг орон нутгийн түвшинд олноор байгуулж өгөхийг хүслээ.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг чухалчлаад үйлчилгээ, худалдааны салбараа орхигдуулж болохгүйг онцлов. Тэрбээр, орлогоо төрөлжүүлж, бизнесээ эхлүүлэх эрмэлзэлтэй хүн бүрд төр дарамт биш боломж олгож, хязгаарлахгүйгээр чөлөөлөх ёстойг дурдлаа. Улсын Их Хурлын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, үнийн өсөлтөөс иргэдийн орлогыг хамгаалах цогц ажлууд багтсан. Эдгээр ажил иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэж, аливаа худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэл, зөвшөөрлөөс эхлээд бүх шатны хүнд суртлаас чөлөөлөх зорилготойг онцоллоо. Нутгийнхаа брэндүүдийг төрөлжүүлэн таниулж, эдийн засгийн бодит өгөөжийг бүс нутагтаа төвлөрүүлж буй нийт аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Улсын Их Хурлын дарга амжилт хүсээд, аймгийн удирдлагуудад мөн талархал дэвшүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногт иргэдийн дансанд орно1 цаг 29 минутын өмнөДорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна2 цаг 30 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд2 цаг 56 минутын өмнөХилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ3 цаг 12 минутын өмнөХилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь3 цаг 19 минутын өмнөБНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ3 цаг 22 минутын өмнөДорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ3 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай3 цаг 31 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатарын нэгдээд буй Трампын “Энхийн зөвлөл” гэж юу вэ3 цаг 50 минутын өмнөТ.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!3 цаг 54 минутын өмнөБаталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна4 цаг 5 минутын өмнөМонгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо4 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн4 цаг 16 минутын өмнөӨндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ1 сар 21. 13:48Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ1 сар 21. 11:31Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ1 сар 21. 11:19Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо1 сар 21. 11:12П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 сар 21. 10:35Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 сар 21. 10:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.