УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна


1-р сарын 23
17 цаг 47 минут

      Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ахалж, О.Батнайрамдал, Ч.Анар, О.Саранчулуун, Б.Түвшин, А.Ундраа, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, С.Эрдэнэболд, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байна.

Тус ажлын хэсэг өнөөдөр /2026.01.23/ хуралдаж, цаашид ажиллах зарчим, зорилго зорилт, үндсэн чиглэлээ ярилцлаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах боловсролын хүртээмж, төсөв хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл хүргэв. Тэрбээр, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг тогтоож, эрэмбэлэх, нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлыг тодорхойлж, судалгаанд үндэслэсэн урт хугацааны төлөвлөлт гаргах шаардлагатайг онцлов.

Мөн барилгын хүртээмжгүй байдлаас шалтгаалан чанартай сургах нөхцөл бүрдээгүй, сурагчдын эрх ноцтой зөрчигдөж байгааг дурдаж, сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа багш боловсон хүчний хомсдол бий болж, улмаар ажлын байрны ачаалал их, цалин урамшуулал бага байгаад онцгойлон анхаарч, бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй. Багшийн хомсдлоос гарахын тулд цалин нэмэгдүүлэх шаардлагатай. Багшийн цалин хөлс, нийгмийн баталгаа нь сул учраас өнөөдрийн энэ байдал бий болоод байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа боловсрол хүнийг оюун санааны хувьд илүү өндөр түвшинд аваачдаг. Зөвхөн дотоодын их, дээд сургууль гэлтгүй хэнийг хаашаа, ямар мэргэжлээр сургах, улс оронд юунд ашиглах вэ гэдгийг эргэж харах шаардлагатай. Боловсролын зээлийн санг зөв зүйтэй зарцуулах ёстой юм. Мөн сургалтын агуулгаас гадна орчин нөхцөл, сургуулийн барилгуудын норм дээр өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай гэв. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд барилгын норм, нормативыг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг тайлбарлалаа.

Өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, түүнээс гарах арга зам, шийдвэрлэх ажлын талаар зөвлөлдөж, байр сууриа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ37 минут 58 секундын өмнөЦ.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгажээ2 цаг 1 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна2 цаг 9 минутын өмнөӨргөдлийн байнгын хороо 10 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцсэний гурав нь нийтийн өргөдөл2 цаг 12 минутын өмнөӨнгөрсөн онд мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм, бодистой холбоотой 307 хэрэг илрүүлжээ4 цаг 26 минутын өмнө“Улаанбаатар хот-Рашаант сум-Улаанбаатар хот” чиглэлд нийтийн тээвэр явна4 цаг 34 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногт иргэдийн дансанд орно8 цаг 5 минутын өмнөДорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна9 цаг 6 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд9 цаг 33 минутын өмнөХилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ9 цаг 48 минутын өмнөХилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь9 цаг 55 минутын өмнөБНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ9 цаг 58 минутын өмнөДорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ1 сар 23. 9:52УИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай1 сар 23. 9:48Ерөнхий сайд Г.Занданшатарын нэгдээд буй Трампын “Энхийн зөвлөл” гэж юу вэ1 сар 23. 9:30Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!1 сар 23. 9:25Баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна1 сар 23. 9:14Монгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо1 сар 23. 9:08Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн1 сар 23. 9:03Өндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.