Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ


1-р сарын 23
19 цаг 17 минут

       Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах Түр хамгаалах байр анх 2022 оны зургадугаар сард үйл ажиллагаагаа эхэлжээ. Үүнээс хойш тус хамгаалах байрны үйлчилгээг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хариуцаж, аюулгүй байдлыг Цагдаагийн газар ханган ажиллаж байна. Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа Түр хамгаалах байрыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал зүүн бүсээс сонгогдсон гишүүдийн хамт зорьж очлоо.

Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, тогооч, ээлжийн халамжийн ажилтан гэсэн байнгын орон тоотойгоор ажилладаг хамгаалах байрны үйл ажиллагааг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байна. Түр хамгаалах байранд 2022-2025 онд 0-84 насны 214 иргэн ирсний 70 гаруй хувь нь хүүхдүүд байжээ. Иргэдийг хүлээн авч бүртгэхээс эхлээд эрүүл мэндийн тусламж, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн ажлын болон холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг байна. Аймаг, орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран, мэргэжлийн сэтгэл зүйчтэй гэрээ байгуулан ажилладагаас гадна өөрсдийн хүний нөөцийг чадавхжуулахад олон талт хэлбэрээр анхаарч иржээ. Түүнчлэн одоогийн боловсон хүчний нөөцдөө тулгуурлан хүчирхийллийг даван туулагчдыг чадавхжуулах чиглэлээр амьдрах ухааны хөгжлийн үйлчилгээг үзүүлдэг болсон талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга М.Туул танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулж, хөдөлмөр зүтгэлээ дайчилж буй хүн бүрд талархал илэрхийлээд, хамтарсан удирдлага, зөв менежментийг оновчтой хэрэгжүүлж байгааг сайшаан тэмдэглэв. Үндсэн хуулийн өдрөөр Монгол Улсын Их Хурал хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг бодлогын цөмөөрөө тодорхойлж, хүүхэд, эх, нялхас төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахаа зарласан. Үүний хүрээнд хаврын чуулган эхэлмэгц хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах, хүүхдийн эрхийн зөрчилтэй хууль, тогтоомжийг шинэчлэх, Гэр бүлийн тухай хууль болон дагалдах хуулиудыг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн талаар Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Тэрбээр, улсын хэмжээнд түр хамгаалах байрыг жишиг стандарттай болгож, тогтолцоогоор нь сайжруулахын тулд суурь нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарахаа илэрхийлэв. Хүндээ ээлтэй төрийн бодлого хүүхдээс эхлэх ёстойг тэрбээр онцлоод, орон нутагт хамгаалах байрны үйлчилгээ, менежментийг шинэ түвшинд хүргэсэнд талархал дэвшүүлж, тулгарч буй зарим асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ1 цаг 45 минутын өмнөЦ.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгажээ3 цаг 7 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна3 цаг 16 минутын өмнөӨргөдлийн байнгын хороо 10 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцсэний гурав нь нийтийн өргөдөл3 цаг 18 минутын өмнөӨнгөрсөн онд мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм, бодистой холбоотой 307 хэрэг илрүүлжээ5 цаг 32 минутын өмнө“Улаанбаатар хот-Рашаант сум-Улаанбаатар хот” чиглэлд нийтийн тээвэр явна5 цаг 40 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногт иргэдийн дансанд орно9 цаг 11 минутын өмнөДорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна1 сар 23. 10:50Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 23. 10:23Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ1 сар 23. 10:08Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь1 сар 23. 10:01БНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ1 сар 23. 9:57Дорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ1 сар 23. 9:52УИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай1 сар 23. 9:48Ерөнхий сайд Г.Занданшатарын нэгдээд буй Трампын “Энхийн зөвлөл” гэж юу вэ1 сар 23. 9:30Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!1 сар 23. 9:25Баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна1 сар 23. 9:14Монгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо1 сар 23. 9:08Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн1 сар 23. 9:03Өндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.