Бүс нутгийн уламжлалт аж ахуй, суурь дэд бүтэц, газарзүйн байршлын онцлог зэргийг харгалзан зүүн бүсийн хөгжлийн хөшүүрэг нь тээвэр ложистик, боомтуудыг холбосон автозамын сүлжээнээс эхтэй. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэлх чиглэлийн эхний үе шат болох 152 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Энэ зам ашиглалтад орсноор манай улсыг дайран өнгөрөх Ази, Европыг холбосон автозамын сүлжээ шинээр нэмэгдээд зогсохгүй, Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэж, бүс нутгийн худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлт нэмэгдэх олон талт ач холбогдолтой.Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Ж.Батсуурь, Л.Соронзонболд, Ц.Идэрбат нарын хамт Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Баруун-Урт - Бичигтийн боомт чиглэлийн 152 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын явцын мэдээллийг газар дээрээс нь сонслоо. Аймгийн эдийн засгийг бүтцээр нь эрэмбэлбэл бэлчээрийн мал аж ахуй, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар зонхилдог бөгөөд Бичигтийн боомт хүртэлх хүнд даацын хатуу хучилттай зам холбогдсоноор үйлдвэрлэл, худалдаа нэмэгдэж, эдийн засгийн эргэлт эрчимжинэ гэж тодотголоо. Түүнчлэн Замын-Үүдийн дараа орох удаах томоохон боомт болон өргөжих боломжтой төдийгүй БНХАУ-ын хэд хэдэн боомтоор дамжин Зүүн хойд Азийн орнуудтай худалдаа хийх гарц болох юм.
Гүйцэтгэгч компанийн захирал Б.Цогтсэргэлэн хэлэхдээ, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацаандаа эхэлсэн ч түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтоос улбаалж удааширч, өнгөрсөн оны гүйцэтгэлээ авч чадаагүй байна. Гурван ч яам дамжсан олон шат дамжлагатай энэ процесс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хохирол учруулж, цаашлаад бүс нутгийн хэмжээний бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг хойш татсаар байгааг хэллээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, орон нутагт эрх мэдлийг шилжүүлснээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүд, бүтээн байгуулалтын ажлуудаа олон хаалга татаж, цаг хугацаа алдалгүйгээр хэрэгжүүлдэг байх боломжийг олгох ёстойг хэлэв.
Энэ хүрээнд бодитоор хэрэгжих боломжгүй холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ёстойг ч дурдлаа. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд энэ мэтчилэн давхардсан дүрэм журам, хэтийдсэн хүнд суртлаас иргэд, бизнес эрхлэгчдийг чөлөөлж, төрийн оролцоог хязгаарлах эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн талаар онцлов. Түүнчлэн хөдөө аж ахуйд суурилсан эдийн засгаас аж үйлдвэржилтийг дэмжсэн бодлогод шилжиж буй сүхбаатарчуудын хувьд Бичигтийн боомт хүртэлх авто замыг бүрэн ашиглалтад оруулах нь хойшлуулшгүй чухал бүтээн байгуулалт гэдгийг тодотгоод холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай
БНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ
ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав
Монгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!
Дорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ.gif)

Сэтгэгдэл бичих