Сүхбаатар аймагт өрнөж буй аж үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжинэ


1-р сарын 24
15 цаг 36 минут

       Сүхбаатар аймгийн удирдлага хос тулгуурт эдийн засгийн боломжийг эрэлхийлж, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарт түшиглэсэн хөгжлийн бодлогыг тодорхойлжээ. Аймгийн хэмжээнд 2023 онд тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн дараа нийт мал сүргийн тоо толгой 50 хувиар хорогдож, дотоодын нийт бүтээгдэхүүн ч төдий хэмжээгээр буурсан байна. Аймгийн хүн ам 66 535 хүрсэн нь 0.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн хувьд цайрын хүдэр, хүрэн нүүрс, жоншны болон төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд мөн өссөн байна. Уур амьсгалын эмзэг экосистемтэй, зах зээлийн багтаамж харьцангуй бага, инженерийн шугам сүлжээ, авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай ажээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдын төлөөлөлтэй уулзав. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Идэрбат, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, авто зам, уул уурхайн чиглэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр болон олон улсын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудаас харахад тус аймаг дан ганц хөдөө аж ахуйн салбараас аж үйлдвэржилтийг дэмжсэн бодлого руу шилжиж байгаа аж. Энэ онд цайр болон молибдений хоёр ч баяжуулах үйлдвэр ашиглалтад орохоор бэлтгэл хангагдаж байгааг Засаг дарга танилцууллаа. Баяжуулах үйлдвэртэй болсноор шинээр 1500 ажлын байр нэмэгдэх юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын орон сууцны хотхон, 960 айлын орон сууц, амины орон сууцны хороолол гэхчилэн 6-7 томоохон хотхон, хорооллын төслүүд эхлээд явж байгааг тэрбээр онцоллоо. Ирэх онд 70 мВт хүчин чадал бүхий цахилгаан, дулааны станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөснөөс гадна авто вокзал, инженерийн шугам сүлжээ, бохирын нэгдсэн систем байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэхээр болсныг дурдлаа.

Зүүн бүсэд аж үйлдвэржилтийн сэргэлтийг манлайлан, дэвшилтэт хандлага бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж буй орон нутгийн удирдлагуудад Улсын Их Хурлын дарга талархал илэрхийлж, бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Үргэлжлүүлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай танилцуулж, хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахыг даалгав. Олон улсын чиг хандлагаас хоцролгүй ногоон шилжилтийг зорьж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх томоохон ажлуудыг төлөвлөсөн нь гадны хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болно гэдгийг тэрбээр хэллээ.

Аймаг, орон нутагтаа тогтвортой ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг эхлүүлж яваа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хуулиас давсан журмаар залхааж, шантраадаг байх ёсгүйг Улсын Их Хурлын дарга Н.Учрал сануулж, төрийн хүнд суртлаас иргэдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгын талаар танилцуулсан юм. Түүнчлэн төрийн албаны реформыг үргэлжлүүлж, аймаг, сумдын бүх шатны албан хаагчид ёс зүй, сахилга батыг эрхэмлэн ил тод, итгэл үнэмшилтэй ажиллахыг уриалав.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүдийн орон нутаг дахь албан томилолт Сүхбаатар аймагт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална2 цаг 57 минутын өмнө“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна3 цагийн өмнөЭнэ долоо хоногт 606 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав3 цаг 3 минутын өмнөБөөрөлжүүтийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлага үүсэхгүй3 цаг 8 минутын өмнөИхэнх нутгаар хүйтний эрч суларна3 цаг 13 минутын өмнөСүхбаатар аймагт өрнөж буй аж үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжинэ3 цаг 17 минутын өмнө“Парламентын боловсрол” хөтөлбөрийн танилцах аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн сурагчид оролцлоо3 цаг 22 минутын өмнөГ.Занданшатар: +70 градус хүртэлх хүнд орчин нөхцөлд онцгой ур чадвар гаргаж ажилласан гагнуурчдыг шагнаж, урамшуулна6 цаг 18 минутын өмнөБаруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ6 цаг 35 минутын өмнөХамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ1 сар 23. 19:17Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгажээ1 сар 23. 17:55УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна1 сар 23. 17:47Өргөдлийн байнгын хороо 10 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцсэний гурав нь нийтийн өргөдөл1 сар 23. 17:44Өнгөрсөн онд мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм, бодистой холбоотой 307 хэрэг илрүүлжээ1 сар 23. 15:30“Улаанбаатар хот-Рашаант сум-Улаанбаатар хот” чиглэлд нийтийн тээвэр явна1 сар 23. 15:22НӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногт иргэдийн дансанд орно1 сар 23. 11:51Дорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна1 сар 23. 10:50Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 23. 10:23Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ1 сар 23. 10:08Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь1 сар 23. 10:01БНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ1 сар 23. 9:57Дорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ1 сар 23. 9:52УИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай1 сар 23. 9:48Ерөнхий сайд Г.Занданшатарын нэгдээд буй Трампын “Энхийн зөвлөл” гэж юу вэ1 сар 23. 9:30Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!1 сар 23. 9:25Баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна1 сар 23. 9:14Монгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо1 сар 23. 9:08Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн1 сар 23. 9:03Өндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.