Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүт цахилгаан станцад ажиллалаа.
Сүүлийн долоон хоногийн хугацаанд Бөөрөлжүүт цахилгаан станц орчимд цаг агаар огцом хүйтэрч, хөрсөн дээр -48 градуст хүрчээ. Үүний улмаас тус станцын нүүрс дамжлагын бункер бөглөрч, нүүрс хөлдсөн нь доголдол үүсэх шалтгаан болжээ.
Шуурхай баг томилж, үүссэн асуудлыг хугацаа алдалгүй шийдсэн гэж станцын удирдлагууд танилцууллаа. Цаашид ийм асуудал гарахгүй. Станц суурилагдсан хүчин чадлаараа бүрэн ажиллаж байна гэж “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр мэдээлэв.
Г.Занданшатар "Бөөрөлжүүт цахилгаан станц эрчим хүчний хязгаарлалтыг бууруулж, тогтвортой ажиллагааг хангахад хувь нэмрээ оруулж буйг харж байна. Цаашид нүүрс хөлдөх эрсдлээ бүрэн шийдвэрлэж, алдаа гаргахгүй ажиллах шаардлагатай. Бөөрөлжүүт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал Оросоос цахилгаан импортлох шаардлагагүй болно. Гэрээний үүргээ биелүүлэн цахилгаан эрчим хүчээ найдвартай үйлдвэрлэх хэрэгтэй. Өвлийн хүйтнээр ард иргэдийг зутрааж болохгүй" гэлээ.
Бөөрөлжүүт цахилгаан станц өнөөдрийн байдлаар төвийн бүсийн эрчим хүчний системд 300 мВт цахилгаан нийлүүлж байна.
Тус станцад 150 гаруй инженер, техникийн ажилтнууд 24 цагийн турш ээлжээр ажиллаж байгаа юм байна.
Төслийн гуравдугаар блокийг 2027 онд, дөрөвдүгээр блокийг 2028 онд ашиглалтад оруулахаар барилгын ажлаа эхлүүлжээ.
Гурав, дөрөвдүгээр блок ашиглалтад орсноор тус станц нийт 600 мВт цахилгаан үйлдвэрлэх юм.


Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
БНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ
Энэ долоо хоногт 606 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав
ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав
Монгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо.gif)

Сэтгэгдэл бичих