Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн


1-р сарын 26
9 цаг 22 минут

        Нэгдүгээр сарын 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Нэгдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр 23-28 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, Говь-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

Нэгдүгээр сарын 27-ноос 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 27-нд Халх гол хөндийгөөр, 28-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв45 минут 13 секундын өмнөХ.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу49 минут 30 секундын өмнө“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно55 минут 25 секундын өмнөХэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ1 цаг 1 минутын өмнөУ.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн1 цаг 4 минутын өмнөСу.Батболд Монголын тариаланчдын холбооны тэргүүнээр сонгогджээ1 цаг 25 минутын өмнөАлтны үнэ 5000 ам.доллароос давлаа1 цаг 40 минутын өмнөБ.Энхбаяр: Хэн байхаас үл хамаарч хулгайчид шийтгэлээ хүлээнэ. Халуухан хавар болно1 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн1 цаг 50 минутын өмнө“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална1 сар 24. 15:56“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна1 сар 24. 15:53Энэ долоо хоногт 606 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав1 сар 24. 15:50Бөөрөлжүүтийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлага үүсэхгүй1 сар 24. 15:45Ихэнх нутгаар хүйтний эрч суларна1 сар 24. 15:39Сүхбаатар аймагт өрнөж буй аж үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжинэ1 сар 24. 15:36“Парламентын боловсрол” хөтөлбөрийн танилцах аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн сурагчид оролцлоо1 сар 24. 15:31Г.Занданшатар: +70 градус хүртэлх хүнд орчин нөхцөлд онцгой ур чадвар гаргаж ажилласан гагнуурчдыг шагнаж, урамшуулна1 сар 24. 12:35Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ1 сар 24. 12:18Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ1 сар 23. 19:17Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгажээ1 сар 23. 17:55УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна1 сар 23. 17:47Өргөдлийн байнгын хороо 10 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцсэний гурав нь нийтийн өргөдөл1 сар 23. 17:44Өнгөрсөн онд мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм, бодистой холбоотой 307 хэрэг илрүүлжээ1 сар 23. 15:30“Улаанбаатар хот-Рашаант сум-Улаанбаатар хот” чиглэлд нийтийн тээвэр явна1 сар 23. 15:22НӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногт иргэдийн дансанд орно1 сар 23. 11:51Дорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна1 сар 23. 10:50Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 23. 10:23Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ1 сар 23. 10:08Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь1 сар 23. 10:01БНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ1 сар 23. 9:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.