Б.Энхбаяр: Хэн байхаас үл хамаарч хулгайчид шийтгэлээ хүлээнэ. Халуухан хавар болно


1-р сарын 26
9 цаг 28 минут
      УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн намар авлига, албан тушаалын хэрэг, нүүрсний хулгайн асуудлыг хүчтэй хөндөж, үүнийх нь дараа Ерөнхий сайд Г.Занданшатар түүний ярьсан хулгай луйвар үнэн бөгөөд үр дүнд хүргэх үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгааг мэдэгдсэн. Харин зарим хүн "Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томигдсоны дараагаас хулгайтай хэрхэн тэмцэх бол, албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх бол" гэдгийг харж, мөн хүлээж буй. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Н.Учрал Дорнод аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэн төрийн өндөр албан тушаалтан, төрийн албаныхны авлига албан тушаалын хэрэгт ямар хариуцлага оногдуулах вэ, яагаад чимээгүй болчихов гэдгийг Б.Энхбаяр сайдаас асуужээ.
Иргэний асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах хариултыг өгөв.
Тэрээр: Авлиагачид, хулгайчдын асуудал шийдэгдэх болов уу гэж асууж байна. Энэ шийдэгдэнэ. Хуулийн цээрлэлээ үзнэ. Хэн байхаас үл хамаарч шийтгэлээ хүлээнэ. Хуулийн дагуу нотлох процесс явагдаж байгаа. Хууль шүүхийн байгууллага ажиллаж байгаа, би гэм буруутай нь нотлогдоно гэж бодож байгаа. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана зарим хүн энэ хуулийн цээрлэл, хариуцлагаас зугтчих, бултчих санаархлаар гишүүний бүрэн эрхтэйгээ байх гэсэн арга, залийг хүчтэй хийж байна. Зарим нүүрсний хулгайч далайн эрэг дээр бүтэн сар, сүүлийн нэг сар амарлаа. Одоо Монголдоо ирэх хэрэгтэй. Өмнө нь хүн гүтгэлээ, худлаа ярилаа гэж намайг хэлж байсан. Тэгвэл юугаа хийгээд далайн эрэг дээр зугтаад Монголдоо ирж шалгуулахгүй байгаа байгаа юм. Хэрэв хуулийн хариуцлагаас зугтаад байгаа бол УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгая гэдэг асуудлыг би намрын чуулган хаахаас өмнө ч хэлж байсан. Тэгэхгүй бол шалгуулахгүй юм байна. Тиймээс УИХ-ын Хаврын чуулган эхлэхэд би энэ асуудлыг Хууль зүйн сайдын хувьд хариуцлагатай ярина. Халуухан хавар болох байх гэж бодож байна.
Эх сурвалж: Ганболд БАТЖАРГАЛ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв46 минут 4 секундын өмнөХ.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу50 минут 21 секундын өмнө“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно56 минут 16 секундын өмнөХэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ1 цаг 2 минутын өмнөУ.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн1 цаг 5 минутын өмнөСу.Батболд Монголын тариаланчдын холбооны тэргүүнээр сонгогджээ1 цаг 26 минутын өмнөАлтны үнэ 5000 ам.доллароос давлаа1 цаг 41 минутын өмнөБ.Энхбаяр: Хэн байхаас үл хамаарч хулгайчид шийтгэлээ хүлээнэ. Халуухан хавар болно1 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн1 цаг 51 минутын өмнө“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална1 сар 24. 15:56“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна1 сар 24. 15:53Энэ долоо хоногт 606 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав1 сар 24. 15:50Бөөрөлжүүтийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлага үүсэхгүй1 сар 24. 15:45Ихэнх нутгаар хүйтний эрч суларна1 сар 24. 15:39Сүхбаатар аймагт өрнөж буй аж үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжинэ1 сар 24. 15:36“Парламентын боловсрол” хөтөлбөрийн танилцах аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн сурагчид оролцлоо1 сар 24. 15:31Г.Занданшатар: +70 градус хүртэлх хүнд орчин нөхцөлд онцгой ур чадвар гаргаж ажилласан гагнуурчдыг шагнаж, урамшуулна1 сар 24. 12:35Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ1 сар 24. 12:18Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ1 сар 23. 19:17Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгажээ1 сар 23. 17:55УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна1 сар 23. 17:47Өргөдлийн байнгын хороо 10 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцсэний гурав нь нийтийн өргөдөл1 сар 23. 17:44Өнгөрсөн онд мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм, бодистой холбоотой 307 хэрэг илрүүлжээ1 сар 23. 15:30“Улаанбаатар хот-Рашаант сум-Улаанбаатар хот” чиглэлд нийтийн тээвэр явна1 сар 23. 15:22НӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногт иргэдийн дансанд орно1 сар 23. 11:51Дорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна1 сар 23. 10:50Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 23. 10:23Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ1 сар 23. 10:08Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь1 сар 23. 10:01БНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ1 сар 23. 9:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.