Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ


1-р сарын 26
10 цаг 11 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Хэнтий аймагт ажиллаж, парламентаас дэвшүүлсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд иргэд, олон нийтийн санал, бодлыг нээлттэй сонсож, тулгамдсан асуудлуудаар санал солилцлоо. Уулзалтаар өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-аас баталсан хууль, тогтоомжуудаас танилцуулж, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд нээлттэй ярилцсан юм. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга хэлэхдээ, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль нь эдийн засаг дахь төрийн оролцоог хумих, хувийн хэшлийг дэмжихийн зэрэгцээ олон нийтийн саналд үндэслэн хүний хөгжил,эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарснаараа онцлогтой хэмээн тодотгов. 

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн зарлагын хязгаарт багтаагүй төсөл, арга хэмжээнүүдийг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэхэрхийг баталгаажуулж, сонгон шалгаруулалтын хугацааг 1-6 сар болгон багасгаж,үе шатыг нь цөөлсөн болохыг онцоллоо. Иймд бүс нутгийн нөөц, боломжид тулгуурлан хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхэд нэгдмэл санаачлагатай ажиллах шаардлагатайг УИХ-ын дарга хэллээ. 

Өнгөрсөн оны байдлаар эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай байсан ч өрхийн бодит орлогын өсөлт удааширсан, инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч, энэ оны байдлаар 406 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсан талаар дурдлаа. Түүнчлэн  банкны салбарын реформыг эрчимжүүлэх хүрээнд зээлийн хүүг үе шаттай бууруулах, санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг тогтоолын төсөлд тусгасан байна. Эх орныхоо аль ч өнцөгт иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх тэгш, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхийн тулд “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлсэн талаар танилцуулав. Энэ хүрээнд хуульд заагаагүй хэрнээ зөвшөөрөлтэй төстэй хүнд суртлыг бий болгосон дүрэм, журам,зохицуулалтуудыг хүчингүй болгож, чөлөөт өрсөлдөөнт зах зээлд төрийн оролцоог багасгах замаар иргэдийн бизнесийн эрх чөлөөг баталгаажуулна хэмээн онцолсон юм. Үргэлжлүүлэн, хувийн хэвшлээ дэмжсэн татварын тогтолцоог бүрдүүлж, энэ хаврын чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан талаар дурдлаа. Тэрбээр, ногоон дэд бүтцийг хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлаас чөлөөлөх зорилгоор УИХ-ын тогтоолыг баталсан талаар дэлгэрэнгүй танилцуулав. Орон нутгийн дамжуулах, түгээх сүлжээний ихэнх нь 30-60 жилийн настай, алдагдал ихтэй. Иймд сэргээгдэх эрчим хүчний жижиг эх үүсвэрийг сүлжээнд нэгтгэхэд тарифын дэмжлэг үзүүлж, тархмал эрчим хүчний нөөцийг хүлээн авах, сүлжээнд холбох процессыг хялбарчлах зэрэг зохицуулалтуудыг тусгасан талаар онцоллоо.

Иргэдийн зүгээс эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх, тэр дундаа олон жил яригдсан сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх санаачилга дэвшүүлснийг сайшааж байв. Түүнчлэн аливаа хуулийн хэрэглээг өөрсдийн үзэмжээрээ өөрчлөх хандлага бүх шатанд байгааг хэлж,хууль дээдлэх ёсыг хэвшүүлж ажиллахыг захилаа. Ахмад настны тухай хууль, Малчны тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг уламжилж, дундаж цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагуудыг ч хүргүүлж байв. Иргэд банкны салбарын реформ бодит үр дүнгээ өгөх нь чухал гээд зээлийн хүүг бууруулж, хөнгөлөлттэй болон ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлэх ёстой гэж санал бодлоо илэрхийлэв. Бүс нутгийн онцлогт тохируулан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд зарим сумдын авто замаар холбохоос эхлээд бүтээн байгуулалтын ажлуудыг онцолж, Монголчуудын оюун, санааны дархлааг сэргээж, бүх нийтийг соён гэгээрүүлэх зорилтот ажлуудад анхаарах саналыг хэлэв. Түүнчлэн мал эмнэлгийн салбарыг бодлогоор дэмжиж,боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч, ажлын орчин нөхцөл, материаллаг баазыг сайжруулах хэрэгтэй байгааг санууллаа.

Иргэдийн асуултад УИХ-ын дарга, гишүүд болон орон нутгийн удирдлагууд хариуллаа. Ахмадын тэтгэврийн тогтолцоог шинэчлэх цаг болсныг УИХ-ын дарга Н.Учрал тодотгоод, энэ хаврын чуулганаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэв. Тэрбээр, малчны эрх ашиг, харилцааг зохицуулсан тухай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг нэг бүрчлэн эргэж харж, нээлттэй сонсголоор үр дүнг нь хэлэлцэх ёстой гэлээ. Өв соёл, уламжлалт аж ахуйгаа тээж яваа малчдын эрх зүйн байдлыг дээшлүүлж, нэгдмэл эрх ашгийг хамгаалах цогц бодлогын хүрээнд “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ11 минут 43 секундын өмнөШи Жиньпин цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэв27 минут 19 секундын өмнөИрэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв1 цаг 23 минутын өмнөХ.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу1 цаг 28 минутын өмнө“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно1 цаг 34 минутын өмнөХэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ1 цаг 38 минутын өмнөУ.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн1 цаг 42 минутын өмнөСу.Батболд Монголын тариаланчдын холбооны тэргүүнээр сонгогджээ2 цаг 3 минутын өмнөАлтны үнэ 5000 ам.доллароос давлаа2 цаг 18 минутын өмнөБ.Энхбаяр: Хэн байхаас үл хамаарч хулгайчид шийтгэлээ хүлээнэ. Халуухан хавар болно2 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн2 цаг 28 минутын өмнө“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална1 сар 24. 15:56“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна1 сар 24. 15:53Энэ долоо хоногт 606 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав1 сар 24. 15:50Бөөрөлжүүтийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлага үүсэхгүй1 сар 24. 15:45Ихэнх нутгаар хүйтний эрч суларна1 сар 24. 15:39Сүхбаатар аймагт өрнөж буй аж үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжинэ1 сар 24. 15:36“Парламентын боловсрол” хөтөлбөрийн танилцах аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн сурагчид оролцлоо1 сар 24. 15:31Г.Занданшатар: +70 градус хүртэлх хүнд орчин нөхцөлд онцгой ур чадвар гаргаж ажилласан гагнуурчдыг шагнаж, урамшуулна1 сар 24. 12:35Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ1 сар 24. 12:18Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ1 сар 23. 19:17Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгажээ1 сар 23. 17:55УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна1 сар 23. 17:47Өргөдлийн байнгын хороо 10 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцсэний гурав нь нийтийн өргөдөл1 сар 23. 17:44Өнгөрсөн онд мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм, бодистой холбоотой 307 хэрэг илрүүлжээ1 сар 23. 15:30“Улаанбаатар хот-Рашаант сум-Улаанбаатар хот” чиглэлд нийтийн тээвэр явна1 сар 23. 15:22НӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногт иргэдийн дансанд орно1 сар 23. 11:51Дорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж байна1 сар 23. 10:50Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 23. 10:23Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ1 сар 23. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.