Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу


1-р сарын 26
10 цаг 22 минут

       МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тохирчээ. Дөрвөн жилд нэг удаа болдог холбооны ерөнхийлөгчийн сунгаа тун удахгүй болно.

Одоогийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байгаа. Түүний хувьд УИХ-ын дэд даргаар ажиллахдаа Үндсэн хууль зөрчсөн асуудлаар яллагдагчаар татагдаж хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.

Түүний гишүүний бүрэн эрхийг нь хүртэл түдгэлзүүлэх яриа гарсан. Тэгэхээр Х.Булгантуяа МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх нь ойлгомжтой. Түүний “халаа”-г Д.Үүрийнтуяа ямар ч өрсөлдөгчгүйгээр авах нь ч тодорхой байна. Х.Булгантуяагийн хувьд өдгөө гурав дахь жилдээ ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга байхад сонгогдсон. Ер нь МАН дотор эрх мэдлийн шилжилт явагдахад эмэгтэйчүүдийн холбооны удирдлага нь солигддог дүрэмтэй. Д.Үүрийнтуяагийн тухайд хойд бүсээс УИХ-д нэр дэвшин сонгогдсон байдаг.

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах акцад тэр нэлээд идэвхтэй оролцож харагдсан. 2003 онд ХААИС-ийг маркетингийн менежер, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн түүнийг “Эрдэнэт”-ийн захирал асан Б.Бадамсүрэнгийн дэмжлэгээр улс төрд хөл тавьсан гэдэг.

Угаасаа салгаж ойлгоход амаргүй. Яагаад гэхээр Б.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрт эрх мэдэлтэй байхаас эхлээд л Д.Үүрийнтуяа тус үйлдвэрийн “санхүү”-г атгаж ирсэн байдаг. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг цэвэр хөрөнгө, мөнгө босгох ажил байдаг. Энэ холбооны идэвхтэй гишүүн байхын тулд долоон сая гаруй төгрөг төлж ордог гэдэг нь ч үнэн байх. Тэр ч утгаараа Д.Үүрийнтуяа гишүүн эмэгтэйчүүдийн байгууллагыг түүртэлгүй авч явах бололтой. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Д.Үүрийн туяа “Сод Монгол” групп, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Петровис” ХХК-ийн удирдлагын багт ажилласан байсан билээ.

Эх сурвалж: Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ4 цаг 38 минутын өмнөАИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхий сайд Н.Учрал Баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв7 сар 11. 19:39Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:50Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна7 сар 11. 11:40Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ЫН Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 20:27УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав7 сар 10. 19:48УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 17:42Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ7 сар 10. 16:39Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв7 сар 10. 16:20Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:08“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:06УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов7 сар 10. 14:34Фото: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд7 сар 10. 14:10Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна7 сар 10. 13:10Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ7 сар 10. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө7 сар 10. 10:01БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 10. 9:31Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо7 сар 10. 9:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 9. 21:19Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо7 сар 9. 20:35Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа7 сар 9. 20:32Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 9. 20:29Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо7 сар 9. 20:25УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа7 сар 9. 20:22Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ7 сар 9. 20:19Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна7 сар 9. 20:16БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа7 сар 9. 20:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.