Ши Жиньпин цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэв


1-р сарын 26
11 цаг 22 минут

      БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /DW/. Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын дарга Лю Жэньли нар холбогдсон авлигын томоохон дуулиан дэгджээ. Хэрэв Жаныг огцруулах шийдвэр гарвал энэ нь 1989 оны Тяньаньмэний талбайд эсэргүүцлийн ажиллагааг дарсан цагаас хойш Хятадын армид хийсэн хамгийн том халаа сэлгээнүүдийн нэг болно гэж “The Washington Post” сонинд ням гарагт гарсан нийтлэлд бичжээ. 

Цэргийн эрх мэдэл Шигийн гарт төвлөрөв

Цэргийн хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй Жаныг огцруулснаар БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний гарт цэргийн эрх мэдэл урьд өмнө байгаагүй хэмжээгээр төвлөрнө хэмээн нийтлэлд онцолсон байна. 

"Financial Times" сонинд мөн арми дахь авлигатай тэмцэх мөрдөн шалгалтын дүнд Зэвсэгт хүчнийг удирддаг Цэргийн төв зөвлөлийн удирдлагад хоёрхон хүн үлдсэн бөгөөд тэдний нэг нь Хятадын удирдагч Ши Жиньпин гэдгийг онцолж байна. Тус сонины сэтгүүлчид үүнийг Цэргийн төв зөвлөлд урьд өмнө үүсэж байгаагүй нөхцөл байдал гэж тодорхойлжээ.

Жан Юсягийн эсрэг мөрдөн шалгалт 

Хятадын батлан хамгаалахын яам Жан Юся, Лю Жэньли нарыг “сахилга бат, хууль дүрмийг ноцтой зөрчсөн” хэрэгт буруутган шалгаж байгаагаа мэдэгджээ. Энэ нэр томъёог Хятадад ихэвчлэн авлигын хэрэгт холбогдуулан ашигладаг болохыг AFP агентлаг онцолсон байна. 

Өдгөө 75 настай Жан Юся бол хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй генерал бөгөөд Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны 24 гишүүний нэг юм. Тэрбээр Цэргийн төв зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг өөрийнх нь удирдлагад байдаг Хятадын пуужинт цэргийн ангийн генерал Жан Шэнминтэй хуваан гүйцэтгэдэг.

Авлигатай тэмцэх нэрийдлээр өрсөлдөгчдөө намнаж байна гэж Шиг буруутгаж байна

2012 оноос хойш Цэргийн төв зөвлөлийг тэргүүлж байгаа Ши Жиньпин авлигыг Хятадад учирч буй “хамгийн том аюул” гэж тодорхойлдог. 2013 онд БНХАУ-ын удирдагчийн албан тушаалд томилогдсоноосоо хойш тэрбээр цэргийн болон төрийн эрх мэдлийн бүх түвшинд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлсэн. Шүүмжлэгчид түүнийг авлигатай тэмцэх энэхүү кампанит ажлыг өрсөлдөгчдөө зайлуулах зорилгоор ашиглаж байна гэж үздэг.

Хятадын эрх баригчид ардын чөлөөлөх армийн есөн албан тушаалтныг авлигын хэрэгт сэжигтнээр татан мөрдөн шалгаж байгаагаа өнгөрсөн оны аравдугаар сард зарлаж, өндөр албан тушаалын хоёр генералыг огцруулсан нь Жан Шэнмин, Хэ Вэйдун нар юм.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа45 минут 57 секундын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 цаг 36 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 цаг 45 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 цаг 48 минутын өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 цаг 52 минутын өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна3 цаг 55 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 цаг 59 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ4 цаг 4 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 цаг 30 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг6 цаг 35 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна7 цаг 36 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ7 цаг 41 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо7 цаг 47 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.