Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулахыг үүрэг болгов


1-р сарын 26
15 цаг 52 минут

      Улсын Их Хурлын 2025 оны ээлжит намрын чуулганаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 114 дүгээр тогтоолыг 2025 оны 12 сарын 12 өдөр баталлаа. Энэхүү тогтоолоор төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах, зарим арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон.

Тухайлбал, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой болгох, үүнтэй холбогдуулан бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатай байгаа тул дараах хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгохоор тусгажээ. Үүнд:

-иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн хяналтын хүрээг оновчилж, хүнс, эрүүл ахуй, эм, эмчилгээний чанар, уул уурхай, газрын тос, байгаль орчин, дэд бүтэц, боловсрол зэрэг нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх, эсхүл зөрчигдөх эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих төрийн хяналт шалгалтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-аж ахуйн эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, өрсөлдөөнт, чөлөөт зах зээлийн эдийн засаг хөгжих боломжийг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, өмчийн халдашгүй байдал, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл зэрэг багтаж байна.

Түүнчлэн төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан:

-эдийн засгийн салбарууд дахь аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоо, мэргэжилтнүүдийн нэгдсэн дуу хоолойг сонсох, салбарын мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийг мэргэшсэн байгууллагад шилжүүлэх хүрээнд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай бол уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

-хүн төвтэй төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд шуурхай, хүртээмжтэй, цахим хэлбэрээр хүргэхийг үндсэн хэлбэр болгож, их өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дарамтыг багасгах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор зөвшөөрөл олголтын процессыг хялбарчлан ил тод, нээлттэй зарчмыг баримтлан цахим хэлбэрт шилжүүлэн хяналтыг сайжруулах, мөн эрсдэл багатай, нэг удаагийн шинжтэй үйл ажиллагааг зөвшөөрөл шаардахгүйгээр мэдэгдэл хүргүүлээд эрхлэх боломжийг бүрдүүлэх.

-бизнесийн үйл ажиллагааг “төрийн хяналт шалгалт” нэрийдлээр хясан боогдуулдаг байдлыг таслан зогсоож, хяналтын төрлийг оновчлох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр, төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газар дахь хяналтын чиг үүрэгт нэгтгэж, төвлөрсөн удирдлагаар хангах арга хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх зэрэг болно.

Ингэснээр хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчныг сайжруулах бөгөөд дараах үр дүнд хүрнэ гэж үзлээ:

-аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломж бүрдэнэ;

-төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжнө;

-төрийн үйлчилгээг цахимжуулан, оновчилж, бүтээмж нэмэгдэнэ;

-салбар дамнасан, олон төрлийн хяналтыг нэгдсэн байдлаар төлөвлөж, үйлчилгээний чанар, стандарт, аюулгүй байдалд цогц үнэлгээ хийснээр аж ахуй нэгжийн эрсдэлийг үнэлж, хаах, боох биш зөвлөн туслах замаар үйлчилгээ, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нөхцөл бүрдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1 цаг 2 минутын өмнөТөр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулахыг үүрэг болгов1 цаг 46 минутын өмнөЭрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв5 цаг 6 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд5 цаг 14 минутын өмнөАлба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ6 цаг 1 минутын өмнөШи Жиньпин цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэв6 цаг 16 минутын өмнөИрэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв7 цаг 12 минутын өмнөХ.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу7 цаг 16 минутын өмнө“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно7 цаг 22 минутын өмнөХэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ7 цаг 27 минутын өмнөУ.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн7 цаг 30 минутын өмнөСу.Батболд Монголын тариаланчдын холбооны тэргүүнээр сонгогджээ7 цаг 51 минутын өмнөАлтны үнэ 5000 ам.доллароос давлаа8 цаг 6 минутын өмнөБ.Энхбаяр: Хэн байхаас үл хамаарч хулгайчид шийтгэлээ хүлээнэ. Халуухан хавар болно8 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн8 цаг 16 минутын өмнө“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална1 сар 24. 15:56“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна1 сар 24. 15:53Энэ долоо хоногт 606 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав1 сар 24. 15:50Бөөрөлжүүтийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлага үүсэхгүй1 сар 24. 15:45Ихэнх нутгаар хүйтний эрч суларна1 сар 24. 15:39Сүхбаатар аймагт өрнөж буй аж үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжинэ1 сар 24. 15:36“Парламентын боловсрол” хөтөлбөрийн танилцах аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн сурагчид оролцлоо1 сар 24. 15:31Г.Занданшатар: +70 градус хүртэлх хүнд орчин нөхцөлд онцгой ур чадвар гаргаж ажилласан гагнуурчдыг шагнаж, урамшуулна1 сар 24. 12:35Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ1 сар 24. 12:18Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ1 сар 23. 19:17Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгажээ1 сар 23. 17:55УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна1 сар 23. 17:47Өргөдлийн байнгын хороо 10 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцсэний гурав нь нийтийн өргөдөл1 сар 23. 17:44Өнгөрсөн онд мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм, бодистой холбоотой 307 хэрэг илрүүлжээ1 сар 23. 15:30“Улаанбаатар хот-Рашаант сум-Улаанбаатар хот” чиглэлд нийтийн тээвэр явна1 сар 23. 15:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.