Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна


1-р сарын 26
16 цаг 37 минут

     Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжих, татварын таатай орчныг бүрдүүлэх, төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнтэй танилцах үеэрээ дотоодын үйлдвэрлэгчдийн  бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриаллаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгааг мэдээллээ. Татварын багц хуулийн шинэчлэлд татвар төлөгчдөөс 1,6 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулахаар тусгасан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын босго 1,5 тэрбум төгрөг байгааг 2,5 тэрбум төгрөг болгох, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг Татварын багц хуулийн төсөлд тусгаад байгааг хэллээ. 

“Монголд үйлдвэрлэв” гэдэг зөвхөн шошго, гарал үүсэл биш, чанар, хариуцлага, бахархлын баталгаа байх учиртайг онцлоод, үндэсний үйлдвэрлэл хүчирхэг байж эдийн засаг тогтвортой байна. Эдийн засаг тогтвортой байж ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэж байж иргэдийн амьдрал бодитоор сайжирна. Иймээс эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь өнөөдрийн сонголт төдийгүй маргаашийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлоод зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, стандартад анхаарч, өрсөлдөх чадварыг сайжруулахыг баялаг бүтээгчдээс хүслээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдан авахад стандартын шаардлага хангахгүй байх  асуудал тулгардаг. Иймд төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчдийг шинэ стандарт  нэвтрүүлэхэд нь дэмжиж, тусалж байхыг чиглэл болголоо. 

Манай улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн тендер шалгаруулалтад шалгарсан нийт дүн сүүлийн таван жилд 2,8 дахин нэмэгдэж, 12,6 их наяд төгрөгт хүрсэн байна. Тендер шалгаруулалтад шалгарсан дотоодын ААН 2019 онд 3580 байсан бол 2025 онд 5137 болжээ. 

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнгийн үеэр дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалт танилцуулах, үйлдвэрлэл эрхлэгчид төрийн худалдан авалтад ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон стандартын тохирлын гэрчилгээ авах зэрэг асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Засгийн газрын тогтоолоор дотоодын үйлдвэрлэгчдээс чанар стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай 154 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалт баталсан. Энэ жагсаалтын нэр төрлийг нэмж батлах шаардлагатайг үзэсгэлэнд оролцогчид Ерөнхий сайдад хэлж байлаа. 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1 цаг 56 минутын өмнөТөр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулахыг үүрэг болгов2 цаг 41 минутын өмнөЭрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв6 цаг 1 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд6 цаг 9 минутын өмнөАлба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ6 цаг 55 минутын өмнөШи Жиньпин цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэв7 цаг 11 минутын өмнөИрэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв8 цаг 6 минутын өмнөХ.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу8 цаг 11 минутын өмнө“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно8 цаг 17 минутын өмнөХэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ8 цаг 22 минутын өмнөУ.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн8 цаг 25 минутын өмнөСу.Батболд Монголын тариаланчдын холбооны тэргүүнээр сонгогджээ8 цаг 46 минутын өмнөАлтны үнэ 5000 ам.доллароос давлаа9 цаг 1 минутын өмнөБ.Энхбаяр: Хэн байхаас үл хамаарч хулгайчид шийтгэлээ хүлээнэ. Халуухан хавар болно9 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн9 цаг 11 минутын өмнө“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална1 сар 24. 15:56“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна1 сар 24. 15:53Энэ долоо хоногт 606 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав1 сар 24. 15:50Бөөрөлжүүтийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлага үүсэхгүй1 сар 24. 15:45Ихэнх нутгаар хүйтний эрч суларна1 сар 24. 15:39Сүхбаатар аймагт өрнөж буй аж үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжинэ1 сар 24. 15:36“Парламентын боловсрол” хөтөлбөрийн танилцах аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн сурагчид оролцлоо1 сар 24. 15:31Г.Занданшатар: +70 градус хүртэлх хүнд орчин нөхцөлд онцгой ур чадвар гаргаж ажилласан гагнуурчдыг шагнаж, урамшуулна1 сар 24. 12:35Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ1 сар 24. 12:18Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ1 сар 23. 19:17Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгажээ1 сар 23. 17:55УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна1 сар 23. 17:47Өргөдлийн байнгын хороо 10 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцсэний гурав нь нийтийн өргөдөл1 сар 23. 17:44Өнгөрсөн онд мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм, бодистой холбоотой 307 хэрэг илрүүлжээ1 сар 23. 15:30“Улаанбаатар хот-Рашаант сум-Улаанбаатар хот” чиглэлд нийтийн тээвэр явна1 сар 23. 15:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.