МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ


1-р сарын 27
9 цаг 12 минут

     МАН-ын дарга Н.Учрал ирэх парламентын сонгуулиар намын жагсаалтад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.  Тэрээр “Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаагүй атлаа шууд жагсаалтад ордог байдлыг арилгана. Цаашид жагсаалтад намын анхан, дунд гээд бүх шатанд гурваас дээш жил ажиллаж, бэлтгэгдсэн байх шаардлагыг тавьж ажиллана” гэлээ.  Өмнө нь намын даргаар сонгогдох үеэрээ ч "Тооноор орж ирээд нэр дэвшдэг, нам болоод улс төрийн туршлага муутай хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна" гэсэн өгүүлбэр унагаасан.

Тэгэхээр  ирэх сонгуулиар МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болж байна. Өмнө нь эрх баригч намын жагсаалт том, мөнгөтэй улстөрчид, бизнесийн бүлэглэлийнх нь болдог “дүрэм"-тэй байв.  Харин МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ жагсаалтынхаа эхний хэсэгт экспертүүд, хоёр дахь хэсгийг түншлэлд, гурав дахь хэсгийг шинэ үеийн залууст өгч байгаагаа зарлаж,  48 хүний нэрийг танилцуулж байв.  Энэ жагсаалтаас 18 хүн гишүүн болсон.   УИХ-ын гишүүн  Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ч.Анар, О.Саранчулуун, Д.Рэгдэл, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, М.Мандхай, Д.Энхтүвшин, Б.Уянга, Ж.Галбадрах, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, Д.Бум-Очир, О.Номинчимэг, С.Зулпхар, Х.Баасанжаргал гэсэн гишүүдтэй болсон. 

Тэгвэл МАН-ын 13 дугаар их хурлын үеэр УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Жагсаалтын гишүүд тэнгэрийн амьтад шиг л байна. Намын гишүүд нүүр хийх газаргүй болж байна. Тааралдсан хүн танай нам чинь ийм. Тийм гэж байна. Дарга нар минь, амлалтдаа хүрэхгүй бол ширүүн юм болох ээ” хэмээж байсан. Тэгэхээр жагсаалтынхан  намын гишүүдэд болоод шинэ намын даргад таалагдаагүй бололтой, ийнхүү шинэчилсэн дүрмээ танилцуулж явна.  

Монгол Улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг нийт есөн удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан байдаг.  2024 оны сонгуулийн хувьд  жагсаалтын нэрс ихээхэн анхаарал татаж байв. Тухайлбал, нам, эвслүүд салбар, салбарын мэргэжилтэн, залуучууд, эмэгтэйчүүдийг багтааснаар онцлог байв. МАН-ын тухайд өндөр боловсролтой, хөгжлийн бэрхшээлтэй буюу нийгмийн зорилтот бүлэгт ач холбогдол өгч байсан бол АН танил болсон улстөрчдөөсөө гадна залуу үеийн төлөөллийг багтаасан байдаг. ХҮН намын жагсаалтад олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд нэрлэгдээд байсан юм.

Ямартай ч 2026 он эхлэхтэй зэрэгцэн улс төрийн намууд ирэх сонгуулийн тоглоомын дүрмээ анхнаасаа дэлгээд эхэллээ.   Намын дүрэм, журам, удирдах баг, бодлогын түвшин өөрчлөгдсөн тун сонирхолтой сунгаа болох бололтой. 

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү16 минут 30 секундын өмнөУИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна26 минут 31 секундын өмнөГ.Дамдинням: Энэ оны хоёрдугаар хагасаас Улаанбаатарт евро 2 стандартын шатахуун хэрэглүүлэхгүй шийдвэр гаргасан1 цаг 3 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 цаг 39 минутын өмнөИх хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна1 цаг 44 минутын өмнөМАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ1 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн2 цаг 13 минутын өмнөГ.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1 сар 26. 16:37Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулахыг үүрэг болгов1 сар 26. 15:52Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв1 сар 26. 12:32Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 26. 12:24Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ1 сар 26. 11:38Ши Жиньпин цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэв1 сар 26. 11:22Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв1 сар 26. 10:26Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу1 сар 26. 10:22“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно1 сар 26. 10:16Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ1 сар 26. 10:11У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн1 сар 26. 10:08Су.Батболд Монголын тариаланчдын холбооны тэргүүнээр сонгогджээ1 сар 26. 9:47Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа1 сар 26. 9:32Б.Энхбаяр: Хэн байхаас үл хамаарч хулгайчид шийтгэлээ хүлээнэ. Халуухан хавар болно1 сар 26. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн1 сар 26. 9:22“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална1 сар 24. 15:56“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна1 сар 24. 15:53Энэ долоо хоногт 606 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав1 сар 24. 15:50Бөөрөлжүүтийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлага үүсэхгүй1 сар 24. 15:45Ихэнх нутгаар хүйтний эрч суларна1 сар 24. 15:39Сүхбаатар аймагт өрнөж буй аж үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжинэ1 сар 24. 15:36“Парламентын боловсрол” хөтөлбөрийн танилцах аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн сурагчид оролцлоо1 сар 24. 15:31Г.Занданшатар: +70 градус хүртэлх хүнд орчин нөхцөлд онцгой ур чадвар гаргаж ажилласан гагнуурчдыг шагнаж, урамшуулна1 сар 24. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.