Г.Дамдинням: Энэ оны хоёрдугаар хагасаас Улаанбаатарт евро 2 стандартын шатахуун хэрэглүүлэхгүй шийдвэр гаргасан


1-р сарын 27
10 цаг 05 минут
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай ярилцлаа. Тэрээр БНХАУ болон ОХУ-д ажиллаад ирсэн юм.
-Та ОХУ, БНХАУ-д айлчлаад ирсэн. Шатахууны асуудлаар хэд хэдэн асуудал шийдсэн гэсэн. Айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?
-БНХАУ болон ОХУ-д ажиллаж байгаад ирлээ. Албан айлчлалын хүрээнд БНАХУ-тай байгалийн нөөцийн салбарт урт хугацааны гэрээ байгуулж хамтран ажиллах талаар ярилцлаа. Хоёр орны хувьд технологи дамжуулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, аж ахуйн нэгжүүдээ хөрөнгө оруулалтын орчноос хамгаалах зэрэг асуудлуудыг ярьсан. Айлчлалаар шийдсэн хамгийн чухал асуудал бол БНХАУ-ын "Петро чайна дачин тамсаг" компанид дахин хайгуул хийх зөвшөөрөл олгох. Энэ бол БНХАУ-ын манай улсад хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт. Газрын тос олборлох ажлыг 1990-ээд оноос эхэлсэн. Энэ компани манай улсын газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг хангах бүрэн боломжтой. Гэхдээ компанитай татвар хураамжтай холбоотой олон маргаантай байдаг. Хоёр тал хуулийг зөв, буруу ойлгосон асуудлуудаа шийдээд хайгуулаа эрчимжүүлж, газрын тосны үйлдвэрээ түүхий эдээр бүрэн хангах хэмжээний нөөцийг тогтоох чиглэлээр урт хугацааны гэрээ хийж хамтран ажиллахаар болсон. Мөн газрын тосны бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшийг урд хөршөөс тогтмол хэмжээгээр, өрсөлдөх үнээр худалдан авах урт хугацааны хэлцэл хийх урьдчилсан тохироотой ирлээ. Өмнө нь энэ чиглэлээр үргэлж татгалзсан хариу авдаг байсан бол энэ удаад нэлээд амжилттай айлчлал болсон гэж үзэж  байна.
ОХУ-д хийсэн айлчлалын тухайд 2024 оны дөрөвдүгээр улиралд үүссэн шатахууны хомсдолын үндсэн шалтгаан, үүнийг 2026 онд давтахгүй, эрсдэлийг бууруулах, ОХУ-ын төлөвлөлтөд манай хэрэгцээг эрт оруулах асуудлыг хэлэлцлээ. Манай улсын шатахууны хэрэглээ эрс өсөж байгаа. Энэ өсөлтийг хангахад манай улсын сав суулганы хэмжээ хүрэлцэхгүй байгаа. Тиймээс ОХУ-ын нутаг дэвсгэрт Монгол Улстай ойрхон байгаа газраас сав түрээслэх, тэндээсээ импорт хийх, гаалийн бүрдүүлэлт хийх боломжийг хоёр талаасаа хэрэгжүүлэх тохироог хийгээд ирлээ.
Өнгөрсөн хугацаанд манай улс зөвхөн газрын тосны үйлдвэр барих л бодлогын шийдвэр гаргаснаас биш сав суулгаа нэмэгдүүлэх арга хэмжээ аваагүй юм байна. Манай улсын хэрэглээ эрс өсөж байгаа гэж дээр хэлсэн. Жилд 100 гаруй мянган тонноор нэмэгдэж байна. 2024 онд 2.8 сая тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэсэн бол 2025 онд 2.9 сая  тонныг хэрэглэсэн. Харин энэ онд 3 сая гаруйг хэрэглэхээр байна. Энэ өсөлтийг хадгалах сав дийлэхгүй байгаа учраас л хомсдол үүсэж байгаа. Тиймээ агуулах савны асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай байна.
-ОХУ-ын хил дээрээс сав түрээсэлнэ гэж байна. Энэ ямар учиртай шийдвэр вэ. Хэдийн хугацаанд ямар үнээр түрээслэх юм бэ?
-Энэ бол цэвэр хувийн аж ахуйн нэгжүүдийн хоорондын асуудал. Үүнд яам болон хоёр улсын Засгийн газар хамтарсан бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана. ОХУ-ын Эрхүү мужийн нутаг дэвсгэрээс хадгалах савны эрэл хайгуулын судалгааны ажлыг манай аж ахуйн нэгжүүд хийж байгаа. Үүнд бид бодлогын дэмжлэг үзүүлэх, татвар, гаальтай холбоотой хөнгөлөлт үзүүлэхэд тусална. Ер нь болж өгвөл нэг сарынхаа хэрэглээг аваад хадгалъя гэж зорьж байгаа.
quote photo
 
Газрын тосны үйлдвэрээ түүхий эдээр хангах ажлыг одоогоос хийх ёстой. Тиймээс "Петро чайна дачин тамсаг" компанитай хамтран ажиллаж хайгуул, олборлолтоо нэмэгдүүлнэ
Г.Дамдинням
 
-Одоо манай улсын хэрэглэж байгаа АИ92 шатахуун стандартын шаардлага хангахгүй байна гэдэг. Цаашдаа евро 5 стандартын АИ92 руу үе шаттай шилжинэ гэж байсан. Энэ үнэн үү?
-Ер нь шатахууны стандартын асуудлыг ярих цаг болсон. Евро 2,3,4,5,6 гэсэн стандартууд бий. Манай улс сард 240 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Үүний дөрөвний нэг буюу 60 мянган тонн АИ92 шатахууныг бид ОХУ-ын зарим бүс нутгийн үнээс ч хямд үнээр хэрэглэж байгаа. Энэ бол евро 2 стандартын шатахуун. Хүхрийн хэмжээ өндөр, байгаль орчин, хүнд үзүүлэх сөрөг нөлөө өндөр. Евро 5 стандартын бүтээгдэхүүн бол хүн, байгальд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага. Байгаль орчны яамнаас 2026 оны хоёрдугаар хагаст Улаанбаатар хотод евро 5 стандартын шатахууныг хэрэглүүлнэ гэсэн шийдвэр гаргасан байналээ. Бид энэ шийдвэрийг хамтран хэрэгжүүлэх ёстой. Ер нь евро 5 стандартыг дэлхий даяараа хэрэглэж байна. БНХАУ улс евро 2-оос дээш стандартын шатахуун үйлдвэрлэж байгаа бол ОХУ бүрэн евро 5 руу шилжчихсэн. Кыргызстан манай улс хоёр л ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс евро 2 стандартын шатахуун авч байгаа. Ер нь цаашдаа евро 5 стандарт руу үе шаттай шилжихээс өөр гарцгүй.
-2026 оны хоёрдугаар улирал гэхээр ирэх зургадугаар сараас гэсэн үг үү?
-Тийм ээ, ирэх зургадугаар сараас Улаанбаатар хотод евро 5 стандарт хэрэглүүлнэ гэсэн шийдвэр гарчихсан юм билээ. Улаанбаатар хотын захиргаа болон Байгаль орчны яамны хамтарсан шийдвэр гарсан. Хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад явна. Бид бол импортолж оруулж ирдэг л хүмүүс. Стандарт нормоо хэрхэн хэрэгжүүлэх нь Улаанбаатар хот Байгаль орчны яамны асуудал.
-"Петро чайна дачин тамсаг" компани манай улсад нэмж хайгуул хийнэ гэсэн үг үү?
-Тийм ээ, манай газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангах шаардлагатай. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор манай хэрэглээний 50 хувийг хангана. Дан евро 5 стандартын бүтээгдэхүүн гаргана. Энэ үйлдвэрээ түүхий эдээр хангах бодлогын шийдвэрүүдийг гаргах ёстой. Хайгуулын ажил, хөрөнгө оруулалтаа бууруулж байгаа "Петро чайна дачин тамсаг" компанитай энэ хэлцлийг хийнэ гэсэн үг. Нэмэлт талбайнуудад хайгуул хийж, олборлолтоо өргөтгөн, нэмэгдүүлнэ. Энэ компанийн олборлолт дээр суурилж газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-ээ хийж газрын тосны үйлдвэрээ барьж байгаа. Татвар хураамжтай холбоотой тал талдаа алдаа гаргасан. Үүнээс үүдэж "Петро чайна дачин тамсаг" компани олборлолт, хайгуулаа бууруулсан. Тиймээс дундын асуудлаа шийдэж газрын тосны үйлдвэрийн түүхий эдээ хангая гэж байгаа.
-"Петро чайна дачин тамсаг" компани маш хямд үнээр манай түүхий тосыг авдаг. Маш хямд үнээр БНХАУ руу түүхий тосоо гаргачихаад буцаад өндөр үнээр худалдаж авах юм биш биз дээ. Үүн дээр ямар хэлцэл хийсэн бэ?
-Бүтээгдэхүүн хуваах гэдэг гэрээгээр ажилладаг. Энэ бол 1990-ээд оны үед газрын тосны салбарт түгээмэл ашиглаж байсан загвар. Одоо бол энэ хэлбэр тухайн улс орондоо ашиггүй болчихоод байгаа юм. "Петро чайна дачин тамсаг" компанийн хоёр талбай 2030,2031 онуудад гэрээ нь дуусах юм. Тиймээс бид дараагийн том хамтын ажиллагаагаа ярих ёстой. Ний нуугүй хэлэхэд бид дэлхийн олон улсад манай улсад ирж газрын тосны хайгуул хийх хүсэлт тавихад орж ирдэг улс байдаггүй. Тэгэхээр бид одоо байгаа аж ахуйн нэгжүүдтэйгээ тохиролцоонд хүрч хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэх л асуудал ярих ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Лхагважаргал ОДОНЧИМЭГ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд2 цаг 4 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ2 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа8 цаг 14 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна8 цаг 26 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ8 цаг 28 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ8 цаг 30 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ8 цаг 33 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.