УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчлахаар болжээ. Түүний УИХ-ын даргын хувиар хийх албан ёсны гадаад айлчлал хоёрдугаар сарын 4-9-нд болох юм байна.
ОХУ-д хийх УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд Эрчим хүч, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд тэргүүтэй албаны хүмүүс багтжээ.
УИХ-ын дарга Н.Учрал өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзсан. Энэ үеэрээ "Уламжлалт, найрсаг харилцаатай ОХУ-тай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн бөгөөд хөрш орнуудын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж байгаа. ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөл болон Төрийн Думтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаа. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлээд зогсохгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, төрөлжүүлэх бодит боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Үүний тулд үйлдвэрлэл эрхлэгчид тус холбооноос тавьдаг нийтлэг шаардлага, дүрэм журам, холбогдох стандартуудын талаар нэгдсэн ойлголттой, бодит мэдээлэлтэй байх нь чухал" гэсэн юм.
Facebook
Twitter
Youtube


МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ
УИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
БНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ
Энэ долоо хоногт 606 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ.gif)

Сэтгэгдэл бичих