Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон баталсан билээ.
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл”, “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл-2 дахь нэмэлт санхүүжилт”, “Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төсөл”, “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 475.0 /дөрвөн зуун далан тав/ сая ам.долларыг 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгээр олгох юм. 
Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөлд 17 аймгийн нэгдсэн эмнэлэг хамрагдах бөгөөд яаралтай тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах хүрээнд автомашин нийлүүлэхээс гадна эрчимт эмчилгээ, мэс заслын тасгийг өргөтгөн шинэчлэл хийх ажээ.
Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл-2 дахь нэмэлт санхүүжилтээр орчин үеийн стандарт, ногоон орчныг бүрдүүлсэн 32 сургууль, 9 цэцэрлэг шинээр барих юм. Ингэснээр нэг ангид суралцах хүүхдийн тоог бууруулж, гурван ээлжээр хичээллэхийг багасгана гэж тооцжээ.
Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн төрөлжсөн жишиг сургууль байгуулж, дижитал, инновацыг тусган шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.
Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж, олон улсын стандартад нийцсэн гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж, автомашин, тусгай хамгаалалтын хувцас, хэрэгслийг нэмэгдүүлэх аж.
Төсөл хэрэгжсэнээр ой, хээрийн гал түймэр унтраах зориулалтын хувцас хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж, орон нутгийн гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавх нэмэгдэнэ гэж үзэж буй юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ
УИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
БНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ
Энэ долоо хоногт 606 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ.gif)

Сэтгэгдэл бичих