Nipah virus ( NiV) халдварын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ээс хүргэж байна


1-р сарын 27
12 цаг 51 минут
    1. Ерөнхий мэдээлэл:
Nipah virus (NiV) халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм. Халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн хүнээс хүнд шууд хавьтлаар дамжих боломжтой.
Хүний Nipah вирусийн халдварын эмнэлзүйн илрэл нь шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит), улмаар үхэлд хүргэх хүнд хэлбэрүүдийг хамарна. Олон улсын түвшинд тохиолдлын нас баралтын түвшин 40–75 хувьтай байна. Одоогоор Nipah вирусийн халдварын эсрэг батлагдсан вакцин, тусгай вирусийн эсрэг эмчилгээ байхгүй бөгөөд эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна.
2. Өвчлөлийн нөхцөл байдал:
Nipah вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсуудад бүртгэгдэж ирсэн. Энэтхэг Улсад 2001, 2007 онд Баруун Бенгал мужид, 2018 оноос хойш Керала мужид давтамжтайгаар тохиолдож байна. Иймд бүс нутгийн хувьд Nipah вирусийн халдвар нь нутагшмал халдвар юм.
2025 онд Энэтхэг Улсад бүртгэгдсэн бүх батлагдсан тохиолдол Керала мужаас илэрсэн бөгөөд үүнээс хоёр нь Паллаккад дүүрэгт анх удаа бүртгэгдсэн нь шинэ газарзүйн байршилд илэрсэн тохиолдол юм. Мөн эдгээр тохиолдлууд хоорондоо эпидемиологийн холбоогүй, байгалийн нөөцлөгчөөс тус тусдаа халдвар дамжсан байх магадлалтай байна.
Үүний зэрэгцээ, Бангладеш Улсад Nipah вирусийн халдвар 2001 оноос хойш бараг жил бүр бүртгэгдэж ирсэн бөгөөд нутагшмал халдвар юм. 2025 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын хооронд Бангладеш Улсад газарзүйн хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт лабораториор батлагдсан дөрвөн нас баралт бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд хоорондоо эпидемиологийн холбоогүй бөгөөд ихэнх нь түүхий дал модны шүүс хэрэглэсэнтэй холбоотой байсан.
Бангладеш Улс нь 2001 оноос хойш нийт 347 батлагдсан Nipah вирусийн халдварын тохиолдлыг бүртгэсэн бөгөөд тохиолдлын нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.
3. Олон улсад тархах эрсдэл:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээгээр Nipah вирусийн халдварын олон улсад тархах эрсдэл бага, тухайн улсууд дах эрсдэл дунд гэж үнэлсэн.
Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд тухайн улсын дотоодод хязгаарлагдсан хэвээр байна. Хавьтал судлал, тусгаарлалт, халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь олон улсад тархах эрсдэлийг бууруулж байна.
4. Олон улсын аялал, худалдаанд хязгаарлалт тогтоох шаардлага:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоогийн нөхцөл байдалд үндэслэн Энэтхэг болон Бангладеш Улсад чиглэсэн олон улсын аялал, худалдаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоохыг зөвлөхгүй байгаа бөгөөд уг үйл явдлууд нь олон улсын тээвэр, худалдаанд саад учруулаагүй байна.
5. ОУЭМД(2005)-ийн ерөнхий дүгнэлт:
Эдгээр мэдээллүүдэд үндэслэн Nipah вирусийн халдварын 2025 оны Энэтхэг, Бангладеш Улсад бүртгэгдсэн тохиолдлууд нь Олон улсын эрүүл мэндийн дүрэм (IHR, 2005)-ийн хүрээнд анхааралтай хянах, олон улсын мэдээлэл солилцоог хангах шаардлагатай боловч одоогийн байдлаар олон улсын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал (PHEIC) зарлах босгыг хангахгүй гэж үнэлэгдэж байна.
2026.01.27


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шатахуунтай холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч байна10 минут 19 секундын өмнөОХУ-аас Сүхбаатар боомтоор импортоор орж ирж буй шатахууны мэдээлэл1 цаг 1 минутын өмнөОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа1 цаг 22 минутын өмнөАмерикийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ2 цаг 49 минутын өмнөҮерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна2 цаг 54 минутын өмнөӨнөөдөр шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна2 цаг 59 минутын өмнөСтандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно3 цаг 2 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан3 цаг 43 минутын өмнөДэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо8 сар 2. 20:16Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа8 сар 2. 17:25“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо8 сар 2. 17:17Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ8 сар 1. 18:21Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна8 сар 1. 15:17О.Баасанхүү: Алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна7 сар 31. 20:41КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзлаа7 сар 31. 18:26С.Зоригийн хөшөөг МоАХ-ы хашаанд нүүлгэн шилжүүлжээ7 сар 31. 18:22Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна7 сар 31. 15:27Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ7 сар 31. 15:19Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа7 сар 31. 15:16Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ7 сар 31. 15:12Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна7 сар 31. 15:07“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт боллоо7 сар 31. 13:08Хүүхдийн сэтгэл зүйч С.ХУЛАН: Сошиал орчинд оруулсан мэдээллийг хүүхэд тань болон гэмт хэрэгтэн ч харж байгаа7 сар 31. 13:01Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо7 сар 31. 12:56Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна7 сар 31. 9:56Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг7 сар 31. 9:42Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана7 сар 31. 9:35“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана7 сар 31. 9:25Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ7 сар 31. 9:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.