ICE-ийг эсэргүүцсэн жагсаалууд дахин шатдаун үүсгэж магадгүй байна


1-р сарын 27
15 цаг 12 минут

      ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /DW/. Миннесота муж улсын Миннеаполис хотод Цагаачлал, гаалийн албанаас (ICE) явуулсан ажиллагааны үеэр 37 настай Алекс Претти гэдэг эрэгтэй буудуулан амиа алдсаныг эсэргүүцсэн жагсаал АНУ-д улам өргөжжээ. Миннеаполис хотод Преттигийн дурсгалд зориулсан гашуудлын ажиллагаа ням гарагт болсон байна.

ICE-ийн ажилтнууд өөрийгөө хамгаалах зорилгоор буудсан гэж эрх баригчид мэдэгдсэн боловч цахим орчинд нийтлэгдсэн дүрс бичлэгүүд эргэлзээ төрүүлжээ. 

Үүний зэрэгцээ Конгресс дахь Ардчилсан намынхан ICE-ийн төсвийн санхүүжилтийг зогсоох замаар Цагаан ордонд үзүүлэх шахалтаа чангатгахаар төлөвлөж байна. Харин Бүгд найрамдах намынхан "нөхцөл байдлыг улам хурцатгаж байна" гэж Ардчилсан намынхныг буруутгажээ.

Ардчилсан намынхан Дотоод аюулгүй байдлын яамны төсвийн багцад багтсан ICE-ийн санхүүжилтийн тухай хуулийн төслийг зогсоох санал  өгөхөөр төлөвлөж байна. Хэрэв Конгресс дах хоёр намын гишүүд тохиролцоонд хүрч чадахгүй бол баасан гарагт АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсож магадгүй байна. Учир нь түр төсвийн хүчинтэй хугацаа дуусна. 

Сенатын танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер мэдэгдэхдээ, түүний намынхан нь төсвийн зардалтай холбоотой хуулийн төсөлд үндэслэлтэй өөрчлөлтүүдийг оруулахыг оролдсон хэдий ч Трампаас зайгаа барихаас Бүгд найрамдах намынхан татгалзсан учраас нам нь эсэргүүцсэн санал өгнө гэжээ. “Миннесотод юу болоод байна вэ? Энэ бол аймшигтай явдал” гэж тэрбээр Х нийгмийн сүлжээнд бичжээ.

Төсвийн тухай хуулийг батлахын тулд Сенатад 53 суудалтай Бүгд найрамдах намынхан дор хаяж 60 санал авах шаардлагатай, энэ нь ардчилсан намынхны дэмжлэгээс шууд хамааралтай болгож байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Претти амиа алдсан явдлын хариуцлагыг Ардчилсан намынхан хүлээх ёстой гэж мэдэгдээд муж улс, хотын эрх баригчдад хандан холбооны засгийн газартай хамтран ажиллахыг шаардсан байна. Тухайлбал, тэрбээр Миннесота муж улсын захирагч Тим Уолцод хандан шоронд байгаа бүх хууль бус цагаачийг албадан гаргахад хамтран ажиллаж, холбооны агентлагуудад шилжүүлэн өгөхийг уриалжээ. 

Трамп "The Wall Street Journal" сонинд ярилцлага өгөхдөө, түүний засгийн газар Претти буудуулан амиа алдсан нөхцөл байдлыг шалгаж байгааг мэдэгджээ. Уг явдлын талаарх бүх мэдээллийг судалж, шалгаж дууссаны дараа эцсийн шийдвэрийг гаргана гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн Миннесаполис дахь холбооны агентуудын заримыг гаргаж магадгүй гэдгээ дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний гэргий Мишель, Ерөнхийлөгч асан Билл Клинтон нар Миннесаполис болон бусад хотод болж буй тайван жагсаалыг дэмжихийг уриалсан байна. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа34 минут 12 секундын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 цаг 25 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 цаг 34 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 цаг 37 минутын өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 цаг 40 минутын өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна3 цаг 44 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 цаг 47 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ3 цаг 52 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 цаг 18 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг6 цаг 24 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна7 цаг 24 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ7 цаг 30 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо7 цаг 35 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.