Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж байна. Энэ жил хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж буй. Нийт 5000 тонн мах нөөцөлж, бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байгаа юм. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийж байна.
Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнэ нэмэгдсэн тул борлуулалтыг эрт эхлүүлсэн. Нөөцийн махыг бэлтгэх стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд 11–12 дугаар сард махаа бэлтгэсэн бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ мах худалдаалж байна.





Facebook
Twitter
Youtube


НӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногт иргэдийн дансанд орно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
Их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
12 улсын 78 иргэнийг албадан гаргажээ
Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв.gif)

Сэтгэгдэл бичих