Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ


1-р сарын 28
11 цаг 16 минут

       Монгол Улсын Их Хурлаас 2025 оны намрын ээлжит чуулганаар олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр керосин, дайвар бүтээгдэхүүнээс бусад газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг баталсан.

 

Тус хуулиар Монгол Улсын Их Хурлын стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах; энэ чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэх зохицуулалттай. 

Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч талаас 50 болон түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд дотоодод шатахууны нийлүүлэлтэд хомстол, тасалдал үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төлөвлөгөөг баталж, хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан шуурхай арга хэмжээг авах бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм. 

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийг сонгох шалгуурыг тодорхой болгож, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих ажлыг шуурхай зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 

Дээрх зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилт, мөн газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах зэрэг зохицуулалтуудыг тусгасан. 

Тус хууль батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжих гадаад хүчин зүйлээс шалтгаалан үүсэх газрын тосны бүтээгдэхүүний тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлэх зэрэг нийгэм эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

12 улсын 78 иргэнийг албадан гаргажээ33 минут 30 секундын өмнөИргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ1 цаг 39 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ1 цаг 44 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна1 цаг 47 минутын өмнөЗөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав3 цаг 3 минутын өмнөБ.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил3 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн3 цаг 54 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд4 цаг 4 минутын өмнөICE-ийг эсэргүүцсэн жагсаалууд дахин шатдаун үүсгэж магадгүй байна1 сар 27. 15:12Nipah virus ( NiV) халдварын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ээс хүргэж байна1 сар 27. 12:51Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина1 сар 27. 12:39Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү1 сар 27. 10:51УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна1 сар 27. 10:41Г.Дамдинням: Энэ оны хоёрдугаар хагасаас Улаанбаатарт евро 2 стандартын шатахуун хэрэглүүлэхгүй шийдвэр гаргасан1 сар 27. 10:05Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 27. 9:29Их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна1 сар 27. 9:24МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ1 сар 27. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 сар 27. 8:55Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1 сар 26. 16:37Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулахыг үүрэг болгов1 сар 26. 15:52Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв1 сар 26. 12:32Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 26. 12:24Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ1 сар 26. 11:38Ши Жиньпин цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэв1 сар 26. 11:22Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв1 сар 26. 10:26Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу1 сар 26. 10:22“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно1 сар 26. 10:16Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ1 сар 26. 10:11У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн1 сар 26. 10:08Су.Батболд Монголын тариаланчдын холбооны тэргүүнээр сонгогджээ1 сар 26. 9:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.