У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай


1-р сарын 28
13 цаг 36 минут

      Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт “Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвийн дор болж байна. Энэ удаагийн цугларалтаар Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын бэлэн байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, шийдлийг эрэлхийлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох юм. 

сонин mn

сонин mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх цугларалтад оролцон, удирдах бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө. Батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, алба хаагчдын ажиллах, алба хаах орчин нөхцөлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр ахиц, дэвшил гарч байгааг тэмдэглэлээ.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллах чадавх нэмэгдэж, аюул, эрсдэлийг нэгдмэл удирдлага, нэгдсэн төлөвлөлт, хамтын хүчээр даван гарах, төр, нийгэм, иргэдийн аюулгүй байдлыг хангах боломж, нөөцөө үе шаттай нэмэгдүүлж байгаад талархал илэрхийлэв.

Бүх нийтийн оролцоотой батлан хамгаалах тогтолцоо болон аливаа хямрал, сорилтыг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэн, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвараа улам сайжруулах ёстойг хэллээ.

сонин mn

сонин mn

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгыг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа.

Үүнтэй уялдуулан батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах стратеги, цэргийн номлол, төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатайг тэмдэглэлээ. Зэвсэг, техникийг шинэчлэх, сайжруулах, батлан хамгаалах аж үйлдвэрлэл, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо.

сонин mn

сонин mn

Төрийн тэргүүн “Эх оронч монгол”, “Идэр чийрэг монгол цэрэг” хөдөлгөөн, төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд цэргийн албыг төгөлдөржүүлэх, хүүхэд, залуучуудад цэрэг,эх оронч үзэл төлөвшүүлэх, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчин, нөхцөл бүрдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг бүх шатны захирагч, дарга нарт даалгалаа.

Ерөнхийлөгч өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, албаа нэр төртэй хааж байгаа нийт бүрэлдэхүүнд болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж, амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Мөн улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг дээдэлж явахыг сануулж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ. 

сонин mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх  2023 оныг “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицеруудын жил” болгон зарлаж, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, нөхцөл, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албаны хандлага, итгэл үнэмшил, урам зоригийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарсан. Тэгвэл 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарлаж, тэдний мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэн, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч, хүүхэд, залуучуудын үлгэр дуурайл болгон төлөвшүүлэхийг зорьж байна.

сонин mn

сонин mn

сонин mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулга эхэллээ1 цаг 34 минутын өмнөУ.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай1 цаг 40 минутын өмнө12 улсын 78 иргэнийг албадан гаргажээ2 цаг 50 минутын өмнөИргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ3 цаг 55 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ3 цаг 59 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна4 цаг 2 минутын өмнөЗөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав5 цаг 19 минутын өмнөБ.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил6 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн6 цаг 10 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд6 цаг 20 минутын өмнөICE-ийг эсэргүүцсэн жагсаалууд дахин шатдаун үүсгэж магадгүй байна1 сар 27. 15:12Nipah virus ( NiV) халдварын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ээс хүргэж байна1 сар 27. 12:51Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина1 сар 27. 12:39Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү1 сар 27. 10:51УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна1 сар 27. 10:41Г.Дамдинням: Энэ оны хоёрдугаар хагасаас Улаанбаатарт евро 2 стандартын шатахуун хэрэглүүлэхгүй шийдвэр гаргасан1 сар 27. 10:05Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 27. 9:29Их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна1 сар 27. 9:24МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ1 сар 27. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 сар 27. 8:55Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1 сар 26. 16:37Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулахыг үүрэг болгов1 сар 26. 15:52Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв1 сар 26. 12:32Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 26. 12:24Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ1 сар 26. 11:38Ши Жиньпин цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэв1 сар 26. 11:22Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв1 сар 26. 10:26Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу1 сар 26. 10:22“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно1 сар 26. 10:16Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ1 сар 26. 10:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.