“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох процессыг хялбарчлах, иргэдийн санал гомдол, төлөвлөгөөт хяналт шалгалтын дүгнэлт болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж Нийгмийн халамжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт зэрэгт үндэслэн журамд дараах зохицуулалтыг тусгалаа.
Тус тогтоолд байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, сунгахдаа иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр нотлох баримт бичигт үндэслэх эсхүл цахим хэлбэрээр шийдвэрлэн, иргэдэд хүнд суртал гаргахгүй байх,
- Гадаад улсад байгаа, отор хийж байгаа малчин өрхийн гишүүн болон байнга оршин суудаг газраас өөр орон нутагт эмчлүүлж байгаа хүнийг биечлэн ирүүлэхгүйгээр мэдээлэл, технологийн шийдлийг ашиглан байнгын асаргаа шаардлагатай эсэх болон хугацааг тогтоож, сунгах;
- Иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авах, сэтгэл ханамжийг үнэлдэг болгох, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэнийг үнэн зөв тогтоосон эсэхэд хийх хөндлөнгийн болон олон нийтийн хяналт, шалгалтыг зохион байгуулахыг үүрэг болглоо.
Энэхүү тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг зорилтот бүлэгт түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Facebook
Twitter
Youtube


МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ
УИХ-ын дарга Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав
БНКУ-д ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ
Энэ долоо хоногт 606 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав.gif)

Сэтгэгдэл бичих