Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа


1-р сарын 28
15 цаг 24 минут

     Улаанбаатар хотын айл өрх, зарим байгууллагад хэрэглэж байгаа шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, Засгийн газраас өгсөн үүргийн биелэлтийн талаар танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2025-2026 оны халаалтын улиралд 306.0 мянган тонн хагас коксон, 40.0 мянган тонн шахмал түлш худалдан авч борлуулахаар төлөвлөснөөс энэ сарын 21-ний өдрийн байдлаар 269,019 тонн түлшийг гэр хорооллын айл өрхөд нийлүүлэн 19,544 тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Нийслэлийн айл өрхийн халаалтад хэрэглэж байгаа хагас коксон түлшний татан авалт тутамд лабораторийн шинжилгээ тогтмол хийж байна.

Нэг шуудай буюу 25 кг жинтэй хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэдийн санал хүсэлтийн дагуу борлуулалтын 25 цэг нэмжээ. 

Тээврийн 26 компани түгээлт хийж, 24 агуулах, 425 цэгээр түлш борлуулж байна.

Нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын зарим айл өрхийн эвдрэл гэмтэлтэй зуухыг стандартад нийцсэн давхар шаталтат зуухаар сольжээ. 

Хийн халаагуурыг Чингэлтэй дүүргийн нийт 11 хорооны 3,815 өрх, Баянгол дүүргийн гурван хорооны 1,185 нийт 5,000 өрхөд суурилуулжээ.

2024 онд 19,512 өрхөд угаарын хийн мэдрэгч  суурилуулсан бол 2025-2026 онд 157,0 мянган өрхөд алсын зайн мэдрэгчтэй угаарын хийн мэдрэгч суурилуулж байна. Энэ сарын 21-ний  байдлаар 136,354 өрхөд угаар мэдрэгч суурилуулжээ.  Үлдсэн 20,646 айлд ирэх хоёрдугаар сараас өмнө суурилуулна. 

Аж ахуйн нэгж байгууллагын 570 аж ахуйн нэгж “Тавантолгой түлш” ХХК-иас 37,782.6 тонн мидлинг худалдан авчээ.  

Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат (нэг жил болон түүнээс дээш) бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 2026 онд 300 тэрбум хүртэлх төгрөгөөр баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар улсын болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй болно.

           Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас,  Монголбанкны үнэт цаас, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий банканд байршуулах мөнгөн хадгаламж худалдан авахад хөрөнгө оруулж болно гэж, мөн Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батлахаар гэж тус тус заасан байдаг.           

Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил үргэлжилж байна

Буцалтгүй тусламжийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Засгийн газар хооронд Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг 2023 онд байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн. 

Монголын талаас шууд нислэг эхлүүлэхэд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Нисэхийн аюулгүй байдлын аудит шалгалт (IASA), Тээврийн аюулгүй байдлын захиргааны аюулгүй байдлын үнэлгээнд тус тус хамрагдах шаардлагатай бөгөөд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд IASA шалгалтад хамрагдахад мэргэжлийн зааварчилгаа авах зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газраас сонгон шалгаруулалт зарлан АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 онд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан.

Иргэний нисэхийн салбарын байгууллагууд зөвлөх үйлчилгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. IASA шалгалтад хамрагдах бэлтгэл ажлыг бүрэн дуусгах зорилгоор зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны санхүүжилтийг АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас санхүүжүүлэх яриа хэлэлцээ хийжээ.

Буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг АНУ-ын Засгийн газар, USTDA болон Монгол Улсын Засгийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Иргэний нисэхийн ерөнхий газар болон “The Wicks Group Consulting” компани хооронд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажлыг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ

Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ.

Тус музейд хүрээлэнг нэгтгэснээр зохион байгуулалтын бүтэц болон үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй бөгөөд төрийн байгууллагын чиг үүргийн давхардал арилж, Чингис хаан судлалыг хөгжүүлэх, түүний өв уламжлалыг хадгалж хамгаалах, сурталчлах арга хэмжээг нэгдсэн арга зүй, зохистой удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны давхардсан зардлыг хэмнэх зэрэг эерэг үр дүн гарна. Түүнчлэн, “Чингис хаан” үндэсний музейг Чингис хаан судлалын олон улсын төв болгон бэхжүүлж, хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж үзэж байна. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа

Монгол Улсын Засгийн газрын Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, эдийн засгийн салбар, бүс, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа1 цаг 45 минутын өмнөТүргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа1 цаг 50 минутын өмнөЗэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна1 цаг 53 минутын өмнөТатварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулга эхэллээ3 цаг 28 минутын өмнөУ.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай3 цаг 33 минутын өмнө12 улсын 78 иргэнийг албадан гаргажээ4 цаг 43 минутын өмнөИргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ5 цаг 48 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ5 цаг 53 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна5 цаг 56 минутын өмнөЗөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав7 цаг 12 минутын өмнөБ.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил7 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн8 цаг 3 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд8 цаг 13 минутын өмнөICE-ийг эсэргүүцсэн жагсаалууд дахин шатдаун үүсгэж магадгүй байна1 сар 27. 15:12Nipah virus ( NiV) халдварын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ээс хүргэж байна1 сар 27. 12:51Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина1 сар 27. 12:39Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү1 сар 27. 10:51УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна1 сар 27. 10:41Г.Дамдинням: Энэ оны хоёрдугаар хагасаас Улаанбаатарт евро 2 стандартын шатахуун хэрэглүүлэхгүй шийдвэр гаргасан1 сар 27. 10:05Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 27. 9:29Их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна1 сар 27. 9:24МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ1 сар 27. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 сар 27. 8:55Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1 сар 26. 16:37Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулахыг үүрэг болгов1 сар 26. 15:52Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв1 сар 26. 12:32Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 26. 12:24Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ1 сар 26. 11:38Ши Жиньпин цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэв1 сар 26. 11:22Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв1 сар 26. 10:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.