“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг болов


1-р сарын 29
9 цаг 13 минут

      Инновац болон мэдээллийн технологийн үйлдвэрлэл нь улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур болж байна. Монгол Улсад тус салбарын үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, цахим эдийн засгийг дэмжихээр  Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан.

Салбарын эрх зүйг орчныг ийн бүрдүүлснээр мэдээллийн технологийн чиглэлийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадамжийг дээшлүүлэн, мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөж нэмэгдэх ач холбогдолтой хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал санаачлан (2026.01.28) хэлэлцүүлэг зохион байгуулав.

“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар оролцсон. Мөн холбогдох төрийн байгууллагууд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улс бүс нутгийнхаа хэмжээнд энэ салбарын ач холбогдлыг түрүүлж харж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлага байгааг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал тодотгоод, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйгаа дурдав. Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар, төрийн бодлогоор салбарыг дэмжихээр эрх зүйн орчныг бүрдүүлсэн бөгөөд парламентын түвшинд энэ чиглэлээр төлөвлөж буй ажил, санаачилгын талаар мэдээлээд, хэлэлцүүлэгт оролцогчдыг хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахыг урив.

Хуульд мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулахаар заасан бөгөөд 2024 оны 09 дүгээр сард Үндэсний зөвлөл байгуулагдсан талаарх мэдээллийг Ж.Золжаргал гишүүн танилцуулав. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулах шийдвэрийг Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан бөгөөд мэдээллийн технологийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд виртуал бүсэд бүртгүүлснээр татварын болон татварын бус дэмжлэг авах нөхцөл бүрдэх аж.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс төсөвт төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж, энэ хуулийн төсвийн байгууллагын өөрийн эзэмшиж байгаа программ хангамжийн эх кодыг гадаад улсад ашиглуулснаас олсон орлого, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгийн 5.0 хувиас доошгүй байхаар хуульчилсан. Эл зохицуулалтыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн санд тусгай данс үүсгээд байгаа хэдий ч хуваарилалтын асуудал тодорхойгүй байгаа гэдэг мэдээллийг Ж.Золжаргал гишүүн танилцуулсан. Энэ талаар тодруулахаар холбогдох төрийн байгууллагууд руу хандаад байгаагаа тэрбээр мэдээлсэн юм.  

Ийнхүү хэлэлцүүлэг эхэлж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Батбаяр, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ, тус яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Б.Энхжин, Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ц.Намчинсүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Цахимжилт, их өгөгдлийн хэлтсийн дарга Н.Мөнхсанчир, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газрын Төрийн захиргаа, аудитын хэлтсийн дарга Б.Цэнд нар тус бүрдээ Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаад буй асуудлуудын талаар танилцуулга хийв. Түүнчлэн Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис, Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал Ж.Золзаяа нар мэдээлэл өгөв.

Виртуал бүсийн талаарх журмууд энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 26 компани бүртгүүлээд байгаа юм байна. Энэ оны эхний хагаст багтаан виртуал бүсийн бүртгэлийг бүрэн хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох төрийн байгууллагууд дор бүрнээ анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд хууль хоорондын уялдааг хангах, төрийн байгууллага хоорондын уялдааг хангах, төсвийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаар ярилцаж, санал солилцсон. Түүнчлэн оролцогчид нөхцөл байдал, тулгамдаад буй асуудал, шийдлийн талаарх саналуудаа хуваалцсан юм.

Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх ач холбогдолтой энэхүү хуулийг хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар нар анхаарал хандуулж, салбарын төлөөлөл, холбогдох төрийн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлсэн. Үүгээр “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөлөө.

АЖЛЫН АЛБА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ1 цаг 2 минутын өмнөБ.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг1 цаг 6 минутын өмнөСар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна1 цаг 10 минутын өмнөТайланд улс зорчигчдод тавих хяналтыг чангатгалаа1 цаг 43 минутын өмнө“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг болов1 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн1 цаг 53 минутын өмнөӨнөөдөр хийх цахилгааны хязгааралтын хуваарь1 цаг 57 минутын өмнөШахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа1 сар 28. 15:24Түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа1 сар 28. 15:19Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна1 сар 28. 15:16Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулга эхэллээ1 сар 28. 13:41У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай1 сар 28. 13:3612 улсын 78 иргэнийг албадан гаргажээ1 сар 28. 12:26Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ1 сар 28. 11:21Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ1 сар 28. 11:16Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна1 сар 28. 11:13Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав1 сар 28. 9:57Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил1 сар 28. 9:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн1 сар 28. 9:06Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 28. 8:56ICE-ийг эсэргүүцсэн жагсаалууд дахин шатдаун үүсгэж магадгүй байна1 сар 27. 15:12Nipah virus ( NiV) халдварын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ээс хүргэж байна1 сар 27. 12:51Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина1 сар 27. 12:39Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү1 сар 27. 10:51УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна1 сар 27. 10:41Г.Дамдинням: Энэ оны хоёрдугаар хагасаас Улаанбаатарт евро 2 стандартын шатахуун хэрэглүүлэхгүй шийдвэр гаргасан1 сар 27. 10:05Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 27. 9:29Их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна1 сар 27. 9:24МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ1 сар 27. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 сар 27. 8:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.