Бүгд Найрамдах Энэтхэг Улсын баруун Бенгал мужид Нипах вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Тайландын Хаант улсын Өвчний хяналтын газраас халдварын эрсдэлтэй бүс нутгаас ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, холбогдох үзлэг, тандалтыг Олон улсын эрүүл мэндийн дүрэмд нийцүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Үүнд,
Халдварын эрсдэлтэй дээрх бүс нутгаас ирж буй зорчигчид тус улсын Эрүүл мэндийн “Т.8” маягтыг бөглөх, биеийн халууныг хэмжих, аяллын түүх болон биед илэрч буй шинж тэмдгийн талаар асуумж авч, халуурах, толгой өвдөх, ханиалгах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрсэн зорчигчдыг тусгаарлах аж.
Тайландын Хаант улсад одоогоор Нипах вирусийн тохиолдол бүртгэгдээгүй ч иргэд анхааралтай байж, өөрийгөө болон бусдыг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-наас анхааруулж байна.
Facebook
Twitter
Youtube


Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа
Гренланд: “Хөлдүү хязгаар нутаг”-аас геополитикийн өрсөлдөөний талбар хүртэл
Ши Жиньпин цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэв
ICE-ийг эсэргүүцсэн жагсаалууд дахин шатдаун үүсгэж магадгүй байна
Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ
Алт, мөнгөний үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрлээ
Ирантай худалдаа хийдэг улсуудад 25 хувийн татвар ногдуулна гэв
Хятадын худалдааны тэнцэл түүхэн дээд хэмжээний ашигтай гарчээ.gif)

Сэтгэгдэл бичих