“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ


1-р сарын 29
12 цаг 26 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Грийн групп”-д ажиллалаа.

“Грийн групп” нь “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авч “Талын Монгол” гоймонгийн экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна.

Есөн сарын дотор байгуулсан энэ үйлдвэр хоногт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, усны хэмнэлттэй гэдгийг гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”-ын дүнд сүүлийн хоёр жилд хүчин чадлаа өргөтгөн гадаадын улс орнуудтай үйлдвэрлэгч, экспортлогчийн хувиар эн тэнцүү, харилцан ашигтай хамтрах боломж бүрдсэнд группын удирдлагууд талархал илэрхийллээ.

“Грийн групп” гадаад зах зээлд хэдийн байр сууриа эзэлж, “Талын Монгол” брэндээ Хятад, Орос, Турк, Казахстан, Узбекистан, Киргиз Улсад нийлүүлж байна.

24 га талбайд Үйлдвэр, технологийн парк байгуулж, 2,000 гаруй том, жижиг, дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг.

Зургаан охин компанитай энэ групп 30 гаруй брэндийн 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэвтрүүлсэн. 1,200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

сонин mn

сонин mn

2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгжид эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгосон.

Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдэн, 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.

“Хүнсний хувьсгал”-д нэгдэж, олон ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа “Грийн групп” болон бусад бүх аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Цаашид үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эх оронч худалдан авалт хийж байхыг иргэдэд уриаллаа.

сонин mn

сонин mn

“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД:

  • Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлсөн,
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимжсэн тахианы аж ахуйн орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлсөн,
  • Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлсөн,
  • Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, гурилыг НӨАТ-аас, дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн,
  • Дотоодын түүхий эдээр боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн,
  • Импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлсөн юм.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Агаарын чанарын хяналтын автомат сүлжээ орон даяар ажиллаж эхэллээ1 цаг 30 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ1 цаг 35 минутын өмнөГренланд: “Хөлдүү хязгаар нутаг”-аас геополитикийн өрсөлдөөний талбар хүртэл2 цаг 43 минутын өмнөСүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ4 цаг 4 минутын өмнөБ.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг4 цаг 8 минутын өмнөСар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна4 цаг 12 минутын өмнөТайланд улс зорчигчдод тавих хяналтыг чангатгалаа4 цаг 45 минутын өмнө“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг болов4 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн4 цаг 55 минутын өмнөӨнөөдөр хийх цахилгааны хязгааралтын хуваарь4 цаг 59 минутын өмнөШахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа1 сар 28. 15:24Түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа1 сар 28. 15:19Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна1 сар 28. 15:16Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулга эхэллээ1 сар 28. 13:41У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай1 сар 28. 13:3612 улсын 78 иргэнийг албадан гаргажээ1 сар 28. 12:26Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ1 сар 28. 11:21Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ1 сар 28. 11:16Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна1 сар 28. 11:13Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав1 сар 28. 9:57Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил1 сар 28. 9:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн1 сар 28. 9:06Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 28. 8:56ICE-ийг эсэргүүцсэн жагсаалууд дахин шатдаун үүсгэж магадгүй байна1 сар 27. 15:12Nipah virus ( NiV) халдварын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ээс хүргэж байна1 сар 27. 12:51Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина1 сар 27. 12:39Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү1 сар 27. 10:51УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна1 сар 27. 10:41Г.Дамдинням: Энэ оны хоёрдугаар хагасаас Улаанбаатарт евро 2 стандартын шатахуун хэрэглүүлэхгүй шийдвэр гаргасан1 сар 27. 10:05Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 27. 9:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.