Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төсөл 2023–2026 онд хэрэгжиж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсад агаарын чанарын мониторингийн шинэ тогтолцоог бүрдүүлж, өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод хязгаарлагддаг байсан хяналтыг улс орон даяар өргөжүүллээ. Өнөөдрөөс эхлэн бүх аймаг, нийслэлийг хамарсан мониторингийн сүлжээ бодит цагийн мэдээллээ иргэдэд хүргэж эхэлж байна.
Төслийн хүрээнд: 8.9 сая ам.долларын төсөвтэй уг төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд дараах үзүүлэлтүүдийг хэмжих агаарын чанарын автомат станцууд суурилуулж байна.
Үүнд:
хүхэрлэг хий (SO₂),
азотын ислүүд (NO₂),
PM2.5, PM10 тоосонцор,
озон (O₃),
нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), цаг уурын үндсэн үзүүлэлтүүд орно.
2024 онд Дархан-Уул, Орхон аймагт 6 үзүүлэлт хэмжих станц суурилуулсан бол 2025 онд 19 аймагт агаарын чанар болон цаг уурын үзүүлэлтүүдийг хэмжих анализаторуудыг суурилуулж дууссан байна.
Мөн агаарын чанар, цаг уурын үзүүлэлт хэмжих хөдөлгөөнт лаборатори-ийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хүлээлгэн өгөөд байна. Чадавх бэхжүүлэлт төслийн хүрээнд 21 аймагт тоног төхөөрөмжийн тохиргоо, засвар үйлчилгээний сургалт, БНСУ-д 2 удаа (нийт 50 албан хаагч), Улаанбаатар хотод 3 удаа (50 орчим албан хаагч) сургалтыг зохион байгуулжээ.
Нээлттэй мэдээлэл
Агаарын чанарын мэдээллийг MAMIS программ-аар боловсруулж, #agaar.gov.mn нэгдсэн платформоор дамжуулан иргэдэд бодит цагийн горимоор хүргэж байна.
Энэ нь Цаг уур, орчны шинжилгээний газрын хувьд зөвхөн хэмжилт хийх бус, өгөгдөлд суурилсан үйлчилгээ, олон нийтэд ойлгомжтой, нээлттэй мэдээлэл түгээх шинэ чиг үүрэг-ийг бий болгож байна.
2025 онд БОУАӨ-ийн сайдын тушаалаар орчны Шинжилгээний хэлтсийн албан хаагчдад байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосноор хэмжилт–хяналт–шийдвэрийн уялдаа бодитоор хэрэгжиж эхэллээ.
Facebook
Twitter
Youtube


Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
НӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногт иргэдийн дансанд орно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
Их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
12 улсын 78 иргэнийг албадан гаргажээ
Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү.gif)

Сэтгэгдэл бичих