Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана


1-р сарын 30
9 цаг 32 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Н. Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өнгөрсөн долоо хоногт зүүн бүсийн аймгуудад ажилласан бол энэ удаа Хангайн бүсийн иргэдтэй уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилт болон “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эхлүүлсэн эрх зүйн шинэчлэлийн талаар ярилцлаа.

Энэ үеэр намрын чуулганы хугацаанд УИХ-аас баталсан хуулиудаас онцолж, бүс нутгийн хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалтын төслүүд болон аймаг, сумандаа таатай нөхцөлд ажиллаж, амьдрахад тулгарч буй асуудлуудаар нээлттэй санал солилцсон юм.

Дэд бүтэц, барилга орон сууцжуулалт эрчимтэй нэмэгдэж буй Баянхонгор аймаг эдийн засгийн бие даасан байдлаа нэмэгдүүлэхэд анхаарч, энэ онд нийт урсгал зардлынхаа 59 хувийг орон нутгийн орлогоор бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хүн амын дунд ажилгүйдлийн түвшин буурч, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалин өссөн байгаагаас харахад бүс нутагт эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгаа аж.

УИХ-ын дарга Н.Учрал Баянхонгор аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд, энэ оны төсвийн тухай хууль нь сахилга бат, хариуцлагыг чангатгаж, хүний хөгжлийг бодлогын цөмдөө тодорхойлсон хэмээн онцлов. Түүнчлэн хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж, мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьсон тул аймаг, орон нутгийн удирдлагууд, төсвийн захиран зарцуулагчид ч нэгдмэл байр сууринаас сахилга бат, хариуцлагатай ажиллах ёстойг тодотголоо. Мөн төсвийн бодлогоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг орон нутаг өөрөө бие даан хэрэгжүүлэх бололцоог олгосон гэлээ.

УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг иж бүрнээр нь баталгаатай эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх багц төлөвлөгөө юм. Өөрөөр хэлбэл эдгээр эрх, эрх чөлөөг зөрчиж буй дүрэм, журмын давхардал, олон шат дамжлага бүхий хүнд суртал, төрийн хэт оролцооны бүх хэлбэрийг арилгах эрх зүйн шинэчлэл гэж тодотголоо. Энэ хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хамгаалж, иргэдийн чөлөөтэй бизнес эрхлэх эрхийг батагаалжуулан, төрийн өмчит компанид ямар нэгэн давуу эрх олгохыг зогсоосноор төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй болно гэв. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ахуйн шинжтэй зарим төрлийн үйл ажиллагааг мэдэгдэл илгээснээр эрхлэх боломжийг бүрдүүлж, хугацааг нь шууд сунгадаг байх, зарим зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын дарга хэлэхдээ, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаардагддаг, төрийн байгууллагуудаас олгогддог баримт бичгүүдийг цөөлж, цэгцлэнэ гэж онцлов.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээ хийхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөг зөрчсөн, хүндрэл учруулдаг 228 хууль байгаа аж. Энэ мэтчилэн хуулийн төслүүдэд хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээгээр шалгаж, зөрчлийг арилгадаг жишиг рүү шилжсэнийг тодотгов. Түүнчлэн хаврын чуулган эхэлмэгц Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль болон дагалдах процессын хуулиудын төслийг хэлэлцэн баталж, энэ удаагийн парламент хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход нэн түрүүнд анхаарна хэмээлээ.

Үргэлжлүүлэн Ногоон чөлөөлөлтийг дэмжсэн багц ажлуудаас танилцууллаа. Ногоон эдийн засгийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ хүрээнд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилгыг дэвшүүлж, бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг төвийн шугамд нийлүүлэх процессыг хялбаршуулах ажлыг эхлүүлсэн талаар УИХ-ын дарга жишээ татан тайлбарлалаа. Ингэснээр айл, өрхүүд хэрэглээнээсээ илүү гарсан цахилгаанаа төвийн сүлжээ рүү нийлүүлж, түүнээсээ олсон орлогоо сар бүр тооцуулан авах боломж бүрдэх юм. Орон нутгийн дамжуулах, түгээх сүлжээний дийлэнх нь 30-60 жилийн настай төдийгүй, шугамын алдагдал ихтэй, тасалдал давтамжтай байдаг. Дээрх тогтоолын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний жижиг үүсвэрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж, төсөл хэрэгжих байршилд газар олголтыг хялбаршуулан, сүлжээнд нэгтгэхэд тарифын дэмжлэг үзүүлэх санаачилгуудыг дэвшүүллээ.

Түүнчлэн “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг санаачилснаа дурдаж, малчдын орлогыг төрөлжүүлж, эрх зүйн байдлыг дээшлүүлэхэд анхаарахаас гадна Малчны тухай хууль,  Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль зэрэг малчдад чиглэсэн хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар тодотгосон. Өнгөрсөн долоо хоногт зүүн бүсэд ажиллах үеэр иргэдээс татварын реформ, хариуцлагагүй уул уурхай, эрчим хүчний хараат байдал, замбараагүй газар олголт, хууль тогтоомжийн хэрэгжилт зэргийг нийтлэг байдлаар хөндсөн. УИХ-ын даргын хувьд эдгээр асуудлуудыг зарим шийдлийн хамт энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, салбарын сайдууд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсон талаар дурдлаа. Энэ мэтчилэн эрх зүйн боломжоор дэмжих ажилд УИХ-ын гишүүд хаврын чуулган эхэлмэгц манлайлан оролцох бол гүйцэтгэх засаглалаас хэрэгжилтийг хангуулж, шаардлагатай арга хэмжээг авч хамтран ажилласнаар бүсчилсэн уулзалтууд бодит шийдэл, үр дүн дагуулах учиртайг хэллээ.

Баянхонгор аймгийн иргэдийн зүгээс цахилгаан станцыг ашиглалтад оруулах нэн шаардлагатайг хэлж, Ахмад настны тухай болон Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэв. Орон нутагт үнийн өсөлтөд иргэд туйлдаж байгааг учирлаж, цалин тэтгэврийн нэмэгдлийг ч хөндлөө.

Түүнчлэн хариуцлагагүй уул уурхайгаас улбаалж орон нутагт авлига, ашиг сонирхлын сүлжээ үүсэж байгааг хөндөөд, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилд онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьсан ч соёлын өвийн дурсгалыг хамгаалах асуудал орхигдсон гэдгийг ч дурдаж, аймагтаа хүүхдийн ордонтой болох саналыг уламжлав. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Тэмүүлэн болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар албаны хүмүүсийн хамт оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ1 цаг 9 минутын өмнөХаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 цаг 20 минутын өмнөНипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв1 цаг 29 минутын өмнөИргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана1 цаг 38 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд2 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2 цаг 14 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ1 сар 29. 17:28Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо1 сар 29. 14:36Агаарын чанарын хяналтын автомат сүлжээ орон даяар ажиллаж эхэллээ1 сар 29. 12:31“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ1 сар 29. 12:26Гренланд: “Хөлдүү хязгаар нутаг”-аас геополитикийн өрсөлдөөний талбар хүртэл1 сар 29. 11:19Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ1 сар 29. 9:57Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг1 сар 29. 9:53Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна1 сар 29. 9:49Тайланд улс зорчигчдод тавих хяналтыг чангатгалаа1 сар 29. 9:17“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг болов1 сар 29. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн1 сар 29. 9:06Өнөөдөр хийх цахилгааны хязгааралтын хуваарь1 сар 29. 9:03Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа1 сар 28. 15:24Түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа1 сар 28. 15:19Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна1 сар 28. 15:16Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулга эхэллээ1 сар 28. 13:41У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай1 сар 28. 13:3612 улсын 78 иргэнийг албадан гаргажээ1 сар 28. 12:26Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ1 сар 28. 11:21Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ1 сар 28. 11:16Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна1 сар 28. 11:13Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав1 сар 28. 9:57Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил1 сар 28. 9:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн1 сар 28. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.