Тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ


1-р сарын 30
10 цаг 02 минут

    “Хүү маань 17:20 цагт хичээл нь тарсан. Гэртээ иртэл 10-20 минут болсон байх. Тэгээд 17:30-18:00 цагийн хооронд тог тасарсан. Тэр үед хүүхэд маань лифтэнд  5-6 хүнтэй явж байсан гэсэн. Есөн давхрын хүн буусны дараа тог тасарч лифтэнд гацалт үүссэн. “Есөн давхраас  нэг давхар хүртэл бараг нэг секунд дотор  оччихсон ш дээ”  гэж хүү маань хэлж байсан. Лифт доргилт өгөөд л нэг давхарт унасан юм билээ. Тэгээд бөөнөөрөө шатаараа гарсан гэсэн.

Лифт гацлаа гэхэд  наад зах нь агааргүй, харанхуй болно. Үүнээс болоод насан туршдаа харанхуй, жижиг орон зайгаас айх айдастай болох эрсдэлтэй. Олон хүний  эрүүл мэнд, амь настай шууд холбоотой асуудал шүү дээ”  гэж иргэн Ж.Үйлст ярилаа. Тог тасарснаас үүдэн “Хүннү 2222” хотхоны  цахилгаан шат есөн давхраас нэг давхар хүртэл хаалга нь нээлттэй унасан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан нь энэ.

Мөн иргэн Ж.Долгорын хувьд ажлаасаа тарах бүрд нь тог тасардаг учраас 14 давхар руу  алхдаг байна. Тэрээр “Ажлаасаа тараад түгжрээд гэртээ ирэх гэсээр байтал тог тасрах хуваарь болчихдог. Тэгээд харанхуй шөнө 14 давхар руу алхана. Лифтэнд суугаад гацсанаас алхсан нь дээр ч юм уу гэж бодох юм “гэлээ.

Хүйтний эрч чангарсан өдрүүдтэй зэрэгцээд Дулааны 4-р цахилгаан станц, болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцын гэмтлээс үүдэн, ачааллаа даахаа больсноос улс даяараа тогны хязгаарлалттай хоног өдрүүд өнгөрч байна.

Тогны хязгаарлалтын хуваариа харж, лифтэнд суухдаа хүртэл “Тог нь тасарчихгүй байгаа” гэсэн айдастай нүүр тулсан хоног өдрүүд үргэлжилсээр. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаа тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах ёстой вэ гэсэн  асуудлыг хөндлөө.

Лифтэнд ямар нэг асуудал үүсвэл тухайн байрны СӨХ хариуцна

Жилээс жилд Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэх хэрээр шинээр ашиглалтад орох орон сууц ч нэмэгдсээр байна. Тодруулбал, манай улсад 12.000 орчим лифт бий. Түүний 11.000 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг. Энэ их тооны цаана тог тасарсан үед маш олон хүний эрүүл мэнд, сэтгэл санааны асуудал давхар хөндөгдөх нь. Тэгвэл тог тасарсан үед лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах ёстой вэ.

Манай улсад лифтний стандарт   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль зэрэг хуулиар зохицуулагддаг. Барилгын тухай хуулиар зүгшрүүлэлт, тохируулгын хугацаанд илэрч буй доголдлуудыг барилгын захиалагч, гүйцэтгэгч, лифтний угсралтыг гүйцэтгэгч мэргэжлийн байгууллагууд засварлаж хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй аж.

Орон сууцыг ашиглалтад ороход Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийж хүлээж авсны дараагаас хариуцагч СӨХ-өөс ажиллагааны явц, засвар, техникийн бүрэн бүтэн байдал болон аюулгүй ажиллагааг ханган ажиллах ёстой байдаг аж. Тэгэхээр ойр ойрхон тог тасарч буй энэ үед лифтэнд ямар нэгэн асуудал үүсвэл тухайн байрны СӨХ хариуцах юм байна. 

Тодруулбал, эвдрэл гэмтэл гарвал тухайн байрны СӨХ цаг алдалгүй засаж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч оршин суугчдын СӨХ-ны төлбөр төлөлттэй холбоотойгоор засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийж чаддаггүй байна. Үүнээс болж ашиглалтын хугацаанаасаа өмнө лифт эвдэрч, ашиглалтаас гардаг аж.

Лифт эзэмшигч байгууллага нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу лифтний аюулгүй байдлыг хангуулж ажиллах үүрэгтэй.

Харин төрийн өмчийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилгын лифтний аюулгүй байдал, стандартыг хангуулдаг газар бол “Улаанбаатар лифт” НӨҮГ. Тус байгууллагын хувьд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгад захиалагчийн хяналт тавьж ажилладаг аж. Харин хувийн хэвшлийн барилгуудад хяналт тавих боломжгүй байдаг гэнэ.

 Учир нь хувийн хэвшлийн барилгын лифтийг барилгатай нь хамт комисс хүлээж авдаг. Мөн нийслэлийн хэмжээнд лифтний хяналтыг хариуцдаг 2-3 байцаагч байдаг аж. Мөн гэрээ байгуулсан СӨХ-үүдийнхээ лифтний аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Эвдэрсэн болон эрсдэл үүссэн лифттэй барилга, СӨХ-үүдэд удаа дараа шаардлага тавьдаг ч хэрэгжүүлж байгаа нь цөөн байдаг аж.

ДЦС-4-ийн долоодугаар зуух дээр гарсан гэмтлийг засварлаж байна

Дулааны 4-р цахилгаан станц болон Бөөрөлжүүтийн цахилгаан станц хэвийн байдлаар ажилласнаар тогны хязгаарлалт багасах юм. Тэгвэл одоогоор ямар нөхцөл байдалтай байна  вэ.

Нэгдүгээр сарын 27-ны шөнө нэгдсэн сүлжээний хамгийн өндөр хэрэглээ 17:00-22:00 цагийн хооронд болж, нийт хэрэглээ 1733 МВт болжээ. Үүнээс 210 МВт-ын цахилгаан эрчим хүчийг хязгаарласан байна. Ингэхдээ аж ахуйн нэгжүүд 30 МВт-ыг хэмнэж, хөнгөлөлт үзүүлжээ. Шөнийн 23:00-04:00 цагийн хооронд 77-92 МВт-ыг урьдчилан зарласан хуваарийн дагуу хоёр цагийн хязгаарлалт хийсэн байна. Шөнийн цагаар хязгаарлалт хийж байгаа шалтгаан нь эрчим хүчний хэрэглээ нийт дүнгээрээ өндөр болсонтой холбоотой аж. Энэ нь цахилгааны хөнгөлөлттэй мөн хамааралтай байна. 

Энэ талаар "Диспетчерийн үндэсний төв"-ийн албаны ахлах инженер О.Наранбаатар “Бид батарейн хуримтлуурын станцыг ашиглалтад оруулсан. Өглөө, оройн ачааллын үед батарейн хуримтлуурын станцаас эрчим хүч хэрэглэхийн тулд шөнийн бага ачааллын үед батарейн хуримтлуурыг цэнэглэдэг. Урьдчилсан төлөвлөгөөгөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 180 МВт-аар ачаалал авна гэж тооцоолж байсан боловч бодит нөхцөл байдал дээр 100 МВт-ын ачаалалтай ажилласнаас шалтгаалан нэмэлтээр хэрэглэгчдийг хязгаарласан. ДЦС-4-ийн долоодугаар зуух дээр гарсан гэмтлийг засварлах ажлыг 60 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр ээлжээр, 24 цаг тасралтгүй хийж байгаа аж. Мөн нөхцөл байдлын хувьд засварын ажлууд бүрэн хийгдэж байгаа бөгөөд төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө бэлтгэлд оруулах зорилттой ажиллаж байгаа” гэдгийг хэллээ.

Эх сурвалж: П.АМГАЛАНБАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ1 цаг 39 минутын өмнөХаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 цаг 49 минутын өмнөНипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв1 цаг 59 минутын өмнөИргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана2 цаг 8 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд2 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2 цаг 44 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ1 сар 29. 17:28Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо1 сар 29. 14:36Агаарын чанарын хяналтын автомат сүлжээ орон даяар ажиллаж эхэллээ1 сар 29. 12:31“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ1 сар 29. 12:26Гренланд: “Хөлдүү хязгаар нутаг”-аас геополитикийн өрсөлдөөний талбар хүртэл1 сар 29. 11:19Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ1 сар 29. 9:57Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг1 сар 29. 9:53Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна1 сар 29. 9:49Тайланд улс зорчигчдод тавих хяналтыг чангатгалаа1 сар 29. 9:17“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг болов1 сар 29. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн1 сар 29. 9:06Өнөөдөр хийх цахилгааны хязгааралтын хуваарь1 сар 29. 9:03Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа1 сар 28. 15:24Түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа1 сар 28. 15:19Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна1 сар 28. 15:16Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулга эхэллээ1 сар 28. 13:41У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай1 сар 28. 13:3612 улсын 78 иргэнийг албадан гаргажээ1 сар 28. 12:26Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ1 сар 28. 11:21Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ1 сар 28. 11:16Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна1 сар 28. 11:13Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав1 сар 28. 9:57Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил1 сар 28. 9:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн1 сар 28. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.