Италийн Милан, Кортина хотод өвлийн XXV олимп эхлэхэд долоо хоногийн хугацаа үлджээ.
Энэ удаагийн олимпыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд болон NTV телевизийн сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжилга бэлтгэж, олон нийтэд мэдээлэл хүргэхээр удахгүй Миланы зүг хүлгийн жолоо залах гэж байна. Тодруулбал, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зургийн сурвалжлага Д.Нямбилэг, Э.Харцага, Б.Мөнгөнтамир болон NTV телевизийн сэтгүүлч Н.Сугар зураглаачийнхаа хамт Монголынхоо тамирчдын уралдаан тэмцээн болон олимпын эргэн тойрон дахь мэдээллийг хүргэх юм. Д.Нямбилэгийн тухайд “Токио 2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпын наадмыг сурвалжилсан бол Э.Харцага “Пёнчан 2018”, “Токио 2020” олимпын наадмаас гэрэл зургийн сурвалжилгаа хүргэж байв. Харин бусад нь анх удаа цагаан олимпыг сурвалжлах гэж байгаа нь энэ.
Тэднийг өчигдөр МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан, амжилт хүсэхийн сацуу олимпын наадмыг Зохион байгуулах хорооноос ирүүлсэн оролцох эрхийн мандатыг гардуулсан байна. Өвлийн XXV олимпын наадмын бүх төрлийг NTV, МҮОНТВ, С1, Сүлд, Боловсрол, Тэнгэр телевизээр эх орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.
Милан, Кортина өвлийн олимпын наадмын мөсний хоккей, уулын цана, люж, сноуборд, кёрлингийн спортын төрлийн урьдчилсан шатны тоглолтууд ирэх сарын 4-нөөс албан ёсоор эхэлнэ. Харин нээлт ирэх сарын 6-нд Италийн Милан хотод болох юм.
Facebook
Twitter
Youtube






Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана
“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам “хөшиг”-өө хаалаа
Монгол Улсаас өвлийн паралимпод анх удаа эмэгтэй тамирчин өрсөлдөнө
“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай
Өнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана
"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв
Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг
Өвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна.gif)

Сэтгэгдэл бичих