ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох орон сууцны тансаг цогцолбор Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотноо сүндэрлэнэ. Уг барилгыг барих төслийг хотын захиргаанаас зарласан бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд 25 гаруй технологийн компани, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцоно.
Төслийг хэрэгжүүлэгчид роботуудыг туршихаас гадна барилгын бүх процессыг бүрэн автоматжуулахыг зорьж байна. Баригдсаны дараа уг вилла нь үзүүлэнгийн зориулалттай бус орон сууцны стандартуудыг хангасан байх ёстой ажээ.
Барилгын инновац ба судалгааны төвийн нээлтийн ёслолын үеэр уг төслийг зарласан байна. Тус төвийн зорилго нь дараагийн үеийн барилгын шийдлүүд, хотын систем, дэд бүтцийг хөгжүүлэх явдал юм.
Дэлхий даяар ажиллах хүчний хомсдол улам бүр хурцдаж байгаа бөгөөд робот техник, хиймэл оюун нь ажиллах хүчний хомсдолыг нөхөх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Дубайд баригдах вилла нь барилга барих явцыг автоматжуулахад тохиромжтой загвар болно гэж "Gulf News" цахим хуудсанд бичжээ.
Facebook
Twitter
Youtube


Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ
ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана
ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа
"Гарагуудын жагсаал" нэртэй байгалийн үзэгдэл бямба гарагт тохионо
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ
Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ
Цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас алт гарган авчээ.gif)

Сэтгэгдэл бичих