Канад улсын боловсролын солилцооны хөтөлбөр зарлагдлаа


1-р сарын 30
13 цаг 58 минут

      Канад Улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлдэг Хөгжлийн төлөөх тэтгэлэг ба боловсролын солилцооны хөтөлбөр”-ийг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор зарлалаа. Энэ жилээс эхлэн Энэтхэг–Номхон далайн бүс нутгийн орнуудаас Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэсэн байна.

1. Хөтөлбөрийн зорилго

Монгол Улсын оюутнууд НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд – 2030”-ыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах чиглэлээр Канад Улсад богино хугацаагаар суралцах болон судалгаа хийх боломжийг бүрдүүлэхэд оршино. Тус хөтөлбөр нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, мөн Канад–Монголын иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.

2. Тэтгэлгийн хугацаа

  • Бакалавр – 4 сар (1 улирал)
  • Бакалавр – 8 сар (2 улирал)
  • Магистр / Доктор – 4 сар (1 улирал)
  • Магистр / Доктор – 5–6 сар

3. Тэтгэлэгт хамрагдах зардал

  • Виз болон суралцах/ажиллах зөвшөөрлийн төлбөр;
  • Хоёр талын нислэгийн тийз;
  • Эрүүл мэндийн даатгал;
  • Амьжиргааны зардал (байр, орон сууц, хүнс);
  • Нийтийн тээврийн зардал;
  • Ном, хичээлийн хэрэгсэл (компьютероос бусад).

4. Тавигдах шалгуур

  • Иргэншил: Монгол Улсын иргэн байх (Канад Улсын иргэншил болон байнгын оршин суух эрхгүй байх);
  • Оюутны статус: Монгол Улсын их, дээд сургуульд үндсэн ангид суралцаж буй оюутан байх;
  • Бусад: Канад Улсын Засгийн газрын бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх.

5. Сонгон шалгаруулалт

  • Монгол Улсын их, дээд сургууль болон Канад Улсын хүлээн авагч сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээтэй байх шаардлагатай.
  • Тэтгэлгийн өргөдлийг оюутны нэрийн өмнөөс Канад дахь хүлээн авагч сургууль гаргана.
  • Жич: Канад дахь сургууль нь Канадын  Гадаад хэргийн яаманд өргөдлийг 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн EDT 23:59 цагаас өмнө илгээсэн байх ёстой.

6. Бүрдүүлэх материал

Оюутан Канадын хүлээн авагч сургуульд дараах материалыг ирүүлнэ.

  • Иргэний үнэмлэх эсхүл паспортын хуулбар;
  • Хувийн мэдээллийн мэдэгдэл (гарын үсэгтэй);
  • Зорилгоо тодорхойлсон захидал (1 нүүр): Судалгааны чиглэл нь Тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж буй болон Монгол Улсад ядуурлыг бууруулахад оруулах хувь нэмрийн талаар;
  • Сургуулийн тодорхойлолт: Оюутан болохыг нотолсон албан захидал;
  • Дэмжих захидал: Монгол дахь сургуулийн удирдлагын зүгээс тухайн оюутныг санал болгосон захидал;
  • Урилга захидал: Канад дахь удирдагч багшийн урилга (зөвхөн магистр, докторын түвшинд).

7. Чухал санамж

  • Тэтгэлэгт шалгарсан оюутнууд 2026 оны 8 дугаар сарын 1-ээс 2027 оны 2 дугаар сарын 1-ний хооронд Канад Улсад очсон байх шаардлагатай.
  • Тэтгэлгийн хугацаа дуусмагц эх орондоо буцаж ирэн, суралцаж буй сургуулиа үргэлжлүүлэн суралцана.

Дэлгэрэнгүйг мэдээллийг EduCanada - SEED Scholarship холбоосоор нэвтэрч үзнэ үү.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв7 цаг 49 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ7 цаг 54 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 2 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.