Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ


1-р сарын 30
15 цаг 42 минут

     Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ.

Төрийн ордонд болсон уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэбат, Д.Энхтуяа холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, салбарын мэргэжилтэн судлаачдаас гадна иргэд оролцов.

Төсөл санаачлагч гишүүн Д.Энхтуяа  хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, энэхүү хуулийн төсөл нь асрах үйлчилгээний төрөл, хэлбэр, ангилалыг тодорхойлох, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авч буй иргэний эрх, үүргийг баталгаажуулахаас гадна хүний нөөц, асаргааны мэргэжилтний стандарт бий болгох, санхүүжилт, үйлчилгээ худалдан авах, төрөөс дэмжих ил тод механизмыг бий болгох зорилготой гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Мөн тэрбээр энэхүү хууль нь Үндсэн хууль, олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжтой нийцэж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах, улмаар Нийгмийн халамжийн тухай, Зөвшөөрлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэв. Түүнчлэн асрах үйлчилгээг нийгмийн халамжийн хавсарга, туслах хэлбэрээс ангид, бие даасан, мэргэжлийн, хүний эрхэд суурилсан үйлчилгээ болгон хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа онцолж байлаа.

Дараа нь хуулийн төслийн үзэл баримтлал, суурь судалгааны талаар хуульч Д.Оросоо танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад хүн амын насжилт эрчимтэй уртсаж, ахмад настны эзлэх хэсэг 10  хувь давж, 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байгааг дурдав. Мөн ахмад настнуудын дунд ганцаардал, ядуурлын хувь хэмжээ өндөр байгаагийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийн боломж хязгаарлагдмал, нийгмийн оролцооны дутагдал, асрах үйлчилгээний хүртээмжгүй байдал нь  эрсдэлд өртүүлж байна гэлээ.

Хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал нь хүний эрхэд суурилсан хандлага, хувилбарт асрах үйлчилгээний тогтолцоо, эрсдэлд суурилсан зохицуулалт, мэргэжлийн хүний нөөц, стандарт, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгоход тулгуурлаж байгаа аж.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан олон улсын туршлага, эрх зүйн тогтолцоо, бодлогын дэмжлэгийн талаар санал солилцож, зөвлөлдлөө. Мөн манай улсын хувьд асрах үйлчилгээний тухай бие даасан хууль боловсруулах, батлуулах нь эхний чухал алхам гэдгийг оролцогчид санал нэгтэй тэмдэглээд үүний дараа хуулийн хэрэгжилтийг бодитоор хангах, шаардлагатай тохиолдолд сайжруулах, мөн асрах үйлчилгээг хүний эрхийн асуудал, нийгмийн зайлшгүй хэрэгцээ хэмээн олон нийтэд ойлгуулах, нийгмийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх цогц ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай гэж байлаа.

Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, хуулийн төслийг сайжруулж дараагийн шатны бодлогын хэлэлцүүлэгт тусгана гэдгээ төсөл санаачлагч гишүүн илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ1 цаг 25 минутын өмнөАсрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ1 цаг 30 минутын өмнөКанад улсын боловсролын солилцооны хөтөлбөр зарлагдлаа3 цаг 15 минутын өмнөБ.Энхбаяр: Нууц эвлэрлийн гэрээг хуулийн байгууллагаар шалгуулна3 цаг 27 минутын өмнөРоботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ3 цаг 36 минутын өмнөМилан, Кортинагийн өвлийн олимпыг Монголоос таван сэтгүүлч сурвалжилна5 цаг 22 минутын өмнөТог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ7 цаг 10 минутын өмнөХаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв7 цаг 21 минутын өмнөНипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв7 цаг 30 минутын өмнөИргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана7 цаг 40 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд8 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн8 цаг 15 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ1 сар 29. 17:28Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо1 сар 29. 14:36Агаарын чанарын хяналтын автомат сүлжээ орон даяар ажиллаж эхэллээ1 сар 29. 12:31“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ1 сар 29. 12:26Гренланд: “Хөлдүү хязгаар нутаг”-аас геополитикийн өрсөлдөөний талбар хүртэл1 сар 29. 11:19Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ1 сар 29. 9:57Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг1 сар 29. 9:53Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна1 сар 29. 9:49Тайланд улс зорчигчдод тавих хяналтыг чангатгалаа1 сар 29. 9:17“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг болов1 сар 29. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн1 сар 29. 9:06Өнөөдөр хийх цахилгааны хязгааралтын хуваарь1 сар 29. 9:03Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа1 сар 28. 15:24Түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа1 сар 28. 15:19Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна1 сар 28. 15:16Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулга эхэллээ1 сар 28. 13:41У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай1 сар 28. 13:3612 улсын 78 иргэнийг албадан гаргажээ1 сар 28. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.