УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ


2-р сарын 2
9 цаг 03 минут

        Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн зохион байгуулдаг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллаар 2026 оны 01 дүгээр сард 1653 иргэн Төрийн ордонд зочилжээ.

1653 иргэний 231 нь нийслэлийн, 1124 буюу 68 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байсан бол “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аяллаар нийслэл, орон нутгийн 273 багш, сурагчид хамрагджээ. БНХАУ, БНСУ, Хонконг зэрэг улсын 25 зочин, төлөөлөгч, иргэд хамрагдсан байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2, 4, 31, 45, 58, 71 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдыг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хүлээн авч уулзсан юм. Тэрбээр, өсвөр үе, залуучуудыг тамхины хор хөнөөлөөс хамгаалах, хэрэглээг бууруулах, тамхигүй, хорт зуршилгүй сургуулийн орчныг бүрдүүлэх зорилгоор Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 78 гишүүн санаачлан, хэлэлцэж байгаа талаар мэдээлэл өглөө. Мөн электрон тамхи хүүхэд, залуусын дунд өргөн дэлгэрч, хорт зуршилд хөтөлж байгаа талаар багш, сурагчидтай санал солилцсон.

Төрийн ордонд 01 дүгээр сард зочилсон иргэдийн хамгийн өндөр настай нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Д.Балбармаа байлаа. Эдүгээ 90 насыг зооглож буй тэрбээр Төрийн ордноор үр, ач нарын хамт зочилсон.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд парламентат ёс, хууль тогтоох үйл явцын талаарх суурь мэдлэгийг олгохын зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох мэдлэг, чадвартай, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэхэд чиглэдэг “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид идэвхтэй хамрагддаг юм.

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн “Мэдэгтүн, сахигтун” үзэл санааг түгээн дэлгэрүүлж монгол хүн бүр Үндсэн хуулийнхаа утга учир, үнэт зүйлсийг нь ойлгосон Үндсэн хуулийн боловсролтой иргэн байх зорилтыг хэрэгжүүлж байна. Төрийн ордонд зочилсон хүн бүр Монгол Улсын Үндсэн хууль болон парламентат ёс, Төрийн ордны талаар бусад гарын авлага, материалыг авах, танилцах боломжтой юм.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын баталсан Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журамд заасны дагуу иргэд гэр бүлээрээ, анги хамт олноороо, байгууллагаараа Төрийн ордонд зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцдаг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ5 минут 32 секундын өмнөЭ.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо8 минут 50 секундын өмнөНийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна26 минут 35 секундын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 02 дугаар сарын олголтын хуваарь1 цаг 10 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ1 цаг 18 минутын өмнөНууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо1 цаг 31 минутын өмнөХонины гулууз махыг килограммыг нь 13 мянган төгрөгөөр авах боломжтой1 цаг 38 минутын өмнөУИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ1 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн1 цаг 50 минутын өмнөЦөмийн эрчим хүчний сэдэв дахин босох уу?1 сар 31. 15:51“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ1 сар 30. 15:47Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ1 сар 30. 15:42Канад улсын боловсролын солилцооны хөтөлбөр зарлагдлаа1 сар 30. 13:58Б.Энхбаяр: Нууц эвлэрлийн гэрээг хуулийн байгууллагаар шалгуулна1 сар 30. 13:45Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ1 сар 30. 13:36Милан, Кортинагийн өвлийн олимпыг Монголоос таван сэтгүүлч сурвалжилна1 сар 30. 11:50Тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ1 сар 30. 10:02Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 сар 30. 9:51Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв1 сар 30. 9:42Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана1 сар 30. 9:32Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 30. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 30. 8:57УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ1 сар 29. 17:28Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо1 сар 29. 14:36Агаарын чанарын хяналтын автомат сүлжээ орон даяар ажиллаж эхэллээ1 сар 29. 12:31“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ1 сар 29. 12:26Гренланд: “Хөлдүү хязгаар нутаг”-аас геополитикийн өрсөлдөөний талбар хүртэл1 сар 29. 11:19Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ1 сар 29. 9:57Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг1 сар 29. 9:53Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна1 сар 29. 9:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.