Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 02-ны өдрөөс 5 байршилд зохион байгуулнаНийслэлийн хэмжээнд нөөцийн махыг 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386 дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Үүнд:
Их наяд плаза гадна талбай,
Тусгаар тогтнолын талбай,
Жуковын талбай,
Драгон төв
Байгаль эх цогцолбор гэсэн 5 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна
Энэ жилийн хувьд 9 аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 13000 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой юм.
Facebook
Twitter
Youtube


Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 02 дугаар сарын олголтын хуваарь
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
НӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногт иргэдийн дансанд орно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.gif)

Сэтгэгдэл бичих