Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо


2-р сарын 2
9 цаг 16 минут

      Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн тухайгаа мэдэгдлээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх агуулга бүхий гэрээг хийсэн байжээ.

Албан бичигт дурдсанаар, 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр тухайн үеийн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо болон ИБУИНХУ-ын иргэн Маурис Даффи, Ричард Боули нарын хооронд байгуулсан "Нууц эвлэрлийн гэрээ" байгуулсан байна. 

Уг гэрээгээр нийгмийн сүлжээ ашиглан тогтмол түгээж байсан Монгол Улсын зарим төрийн албан тушаалтнуудад хамаарах сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй, хэвлэн нийтлэхгүй байхыг баталгаажуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцлалыг хадгалах үүргийг талууд хугацаагүй хүлээж, Монголын талаас 468.008.22 фунт стерлингийг дээрх гадаадын иргэнд төлөхөөр тохиролцсон байжээ. Тэгвэл энэ асуудалд ГБХНХ-ийн дэд сайд Б.Солонгоо дараах тайлбарыг өглөө. Тэрээр "Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотооод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичигт миний нэр дурдагдсантай холбогдуулан сэтгүүлчдээс асуулт ирж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд 2024 онд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах нь миний бие дур мэдэж гаргасан шийдвэр биш юм.

Засгийн газрын холбогдох шийдвэр, Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн эсэх асуудлыг холбогдох чиг үүргийн байгууллага хуулийн дагуу шалгаж, дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна.

Дашрамд дурдахад эдгээр хувь хүмүүс нь Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хоёр тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа 2 жилээр хойшилсон шалтгаан, нөхцөлийн талаар шүгэл үлээж АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан. Энэ талаар олон улсын хэвлэлээр мөн мэдээлж байсан. Оюутолгой төсөлтэй холбогдуулж үүссэн татварын маргаанд Монгол Улсын Засгийн газар хоёр сөрөг нэхэмжлэл гаргасны нэг нь гүний уурхайн зардал хэтэрсэнтэй холбогдуулж Монгол Улсад учирсан хохирлын асуудал байдаг" гэжээ.

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ19 минут 20 секундын өмнөЭ.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо22 минут 38 секундын өмнөНийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна40 минут 23 секундын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 02 дугаар сарын олголтын хуваарь1 цаг 24 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ1 цаг 32 минутын өмнөНууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо1 цаг 44 минутын өмнөХонины гулууз махыг килограммыг нь 13 мянган төгрөгөөр авах боломжтой1 цаг 51 минутын өмнөУИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ1 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн2 цаг 3 минутын өмнөЦөмийн эрчим хүчний сэдэв дахин босох уу?1 сар 31. 15:51“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ1 сар 30. 15:47Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ1 сар 30. 15:42Канад улсын боловсролын солилцооны хөтөлбөр зарлагдлаа1 сар 30. 13:58Б.Энхбаяр: Нууц эвлэрлийн гэрээг хуулийн байгууллагаар шалгуулна1 сар 30. 13:45Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ1 сар 30. 13:36Милан, Кортинагийн өвлийн олимпыг Монголоос таван сэтгүүлч сурвалжилна1 сар 30. 11:50Тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ1 сар 30. 10:02Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 сар 30. 9:51Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв1 сар 30. 9:42Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана1 сар 30. 9:32Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 30. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 30. 8:57УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ1 сар 29. 17:28Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо1 сар 29. 14:36Агаарын чанарын хяналтын автомат сүлжээ орон даяар ажиллаж эхэллээ1 сар 29. 12:31“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ1 сар 29. 12:26Гренланд: “Хөлдүү хязгаар нутаг”-аас геополитикийн өрсөлдөөний талбар хүртэл1 сар 29. 11:19Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ1 сар 29. 9:57Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг1 сар 29. 9:53Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна1 сар 29. 9:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.