УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ


2-р сарын 2
9 цаг 29 минут

     Уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэхээр тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон хангайн бүсэд УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Монгол орны төв цэгт зургаан аймагтай хил залгаа орших газар зүйн байршлынхаа онцлогт тулгуурлан Өвөрхангай аймаг тээвэр, ложистикийн төв байгуулах зорилт дэвшүүлжээ. Хилийн гарцгүй хэдий ч хэвтээ, босоо чиглэлийн авто замын сүлжээг байгуулснаар бүс нутаг дамнасан худалдааны эргэлт нэмэгдэж, төрөлжсөн эдийн засгийг эрчимжүүлэх боломжтой гэж тооцсон байна. Энэ хүрээнд Арвайхээр-Дундговь-Чойр чиглэлд хэвтээ тэнхлэгийн авто замын ажил өнгөрсөн оноос эхэлжээ. Харин босоо тэнхлэгийн чиглэлд Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замаас Хужирт сум хүртэлх 43.3 км хатуу хучилттай авто замыг барьж эхэлсэн төдийгүй 45 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 

Хөгжлийн бодлого, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд УИХ-ын дарга тэргүүтэй гишүүд, сайд нарын бүрэлдэхүүн тус аймгийн төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Аймагтаа үйлдвэрлэл, технологийн паркийг бэсрэг хувилбараар хөгжүүлж, түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж ирсэн талаар Засаг дарга О.Пүрэвдорж танилцуулав. Тухайлбал, жилд 3000 тонн ноос боловсруулах хүчин чадалтай ноосны үйлдвэрийг байгуулж, өдгөө 150 хүнийг ажлын байраар хангаж байна. Олон улсын стандартад нийцсэн, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн харьяа мал төхөөрөх 4 үйлдвэр, 6 цех ажиллаж, Иран, БНХАУ, ОХУ руу экспортоо эхлүүлжээ. Түүнчлэн жилд 1.0 сая ширхэг арьс, ширэнд анхан шатны болон гүн боловсруулалт хийх хүчин чадалтай үйлдвэр 2021 онд ашиглалтад орсон ч зарим хүндрэлээс улбаалж одоогоор үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа аж. Хүний хөгжлийг бодлогын цөмөөрөө тодорхойлж, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сумдыг инженерийн шугам, сүлжээнд холбох ажлыг идэвхжүүлснээр одоогоор 7 сум бүрэн холбогдож, 4 суманд ажил ид үргэлжилж байгааг дурдлаа. Аймгийн удирдлагуудын зүгээс орон нутагт эрх мэдлийг шилжүүлж, засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх хүрээнд эрх зүйн орчноор дэмжих хэд хэдэн саналыг УИХ-ын даргад уламжилж байв. Үүнд, Газрын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналууд багтжээ.

Бүсчилсэн уулзалтуудын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газрын хуралдаанаар тогтмол танилцуулж, холбогдох ажлуудыг ажлын хэсгийн бүрэлдэхүүн манлайлан хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотголоо. Өвөрхангай аймагт боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж байгааг онцолж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлахдаа төсөл, хөтөлбөрүүдийг үр дүн, ач холбогдлоор нь хэрхэн эрэмбэлсэн аргачлалаас дурдлаа. Энэ нь тавьсан зорилгодоо хүрэх арга зам, хэмжүүр шалгууртай замын зураг болсныг тодотгоод бодлогын 8 чиглэлээр үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 228 үр дүнг тодорхойлсон гэв.

Түүнчлэн орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх ажил төрийн албаны иж бүрэн реформоос эхлэх учиртайг тодотгов. Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийг бодитоор үнэлдэг болсон цагт бүтээмж нэмэгдэж, боловсон хүчний нөөц ч сайжирна гэлээ. Тэрбээр, босоо удирдлагын тогтолцоог халж, бичиг цаас, олон шат дамжлагуудаас чөлөөлж, албан хаагчдын бодит гүйцэтгэлд тулгуурлан цалин, урамшууллыг олгодог байхаар хуульчлах ёстойг дурдав. УИХ-ын дарга хэлэхдээ, аймаг сум, нийслэл хотод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ачааллын ялгаатай байдлыг арилгаж, салбарын реформыг сууриар нь хэрэгжүүлсэн цагт орон нутагт эрх мэдэл шилжиж, засаглалын бие даасан байдал хангагдах үндэс бүрдэнэ гэдгийг тодотголоо. Иймд энэ хаврын чуулганаар Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр нар болон Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Зам тээврийн дэд сайд Г.Ганболд, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин нар холбогдох албаны хүмүүсийн хамт оролцлоо. УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ-ын гишүүд, сайд нарын Өвөрхангай аймаг дахь томилолт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ38 минут 43 секундын өмнөЭ.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо42 минут 1 секундын өмнөНийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна59 минут 46 секундын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 02 дугаар сарын олголтын хуваарь1 цаг 43 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ1 цаг 51 минутын өмнөНууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо2 цаг 4 минутын өмнөХонины гулууз махыг килограммыг нь 13 мянган төгрөгөөр авах боломжтой2 цаг 11 минутын өмнөУИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ2 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн2 цаг 23 минутын өмнөЦөмийн эрчим хүчний сэдэв дахин босох уу?1 сар 31. 15:51“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ1 сар 30. 15:47Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ1 сар 30. 15:42Канад улсын боловсролын солилцооны хөтөлбөр зарлагдлаа1 сар 30. 13:58Б.Энхбаяр: Нууц эвлэрлийн гэрээг хуулийн байгууллагаар шалгуулна1 сар 30. 13:45Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ1 сар 30. 13:36Милан, Кортинагийн өвлийн олимпыг Монголоос таван сэтгүүлч сурвалжилна1 сар 30. 11:50Тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ1 сар 30. 10:02Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 сар 30. 9:51Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв1 сар 30. 9:42Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана1 сар 30. 9:32Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 30. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 30. 8:57УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ1 сар 29. 17:28Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо1 сар 29. 14:36Агаарын чанарын хяналтын автомат сүлжээ орон даяар ажиллаж эхэллээ1 сар 29. 12:31“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ1 сар 29. 12:26Гренланд: “Хөлдүү хязгаар нутаг”-аас геополитикийн өрсөлдөөний талбар хүртэл1 сар 29. 11:19Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ1 сар 29. 9:57Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг1 сар 29. 9:53Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна1 сар 29. 9:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.