УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ


2-р сарын 2
10 цаг 41 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хангайн бүсийн томилолт Өвөрхангай аймагт үргэлжилж байна. 

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1.1 их наяд төгрөг бөгөөд бүтцийн хувьд хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, аж үйлдвэрийн салбар зонхилон бүрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар 19 сум, 112 багт нийт 115 мянга орчим хүн аж төрж байна.

УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нарын бүрэлдэхүүн Арвайхээр суманд иргэдтэй уулзаж, орон нутагт чиглэсэн бодлого, “Чөлөөлье” санаачилгын хэрэгжилтийн хүрээнд нээлттэй ярилцлаа. “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөхөөс гадна хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт гэдгийг УИХ-ын дарга тодотгов. Парламентаас баталсан хууль төрийн эрх мэдлийг бататгах биш, иргэний эрх ашгийг хамгаалах ёстойг тэмдэглээд энэ хүрээнд  2026 оны төсвийн тухай хуулиар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, татварын реформын орон зайг бүрдүүлснээс гадна төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор дэмжихэд чиглэсэн гэв.

Төсвийн төслийг анх удаа эрдэмтэн судлаачид, иргэд, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлсэн нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, бүтцийг цомхотгох, иргэний эдийн засгийн эрх чөлөөг хангах, хувийн хэвшлийн тэлэх орон зайг нээхэд чухал түлхэц болсон гэлээ. 

Түүнчлэн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төслүүд хэрэгжих боломжийг хуульчилж, аймаг, орон нутаг бие даан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөө шийдвэрлэх эрхийг баталгаажуулсан онцлогтойг дурдав. Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг хязгаарласан  хүнд суртал, хууль журмын давхардал, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшилтэй нь чөлөөлөх энэхүү санаачилгын хүрээнд 12 ажлын хэсэг байгуулсан талаараа танилцууллаа. Цаашлаад Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэн баталснаар бизнесийн эрх чөлөөг баталгаажуулна хэмээн тодотголоо. 

УИХ-ын дарга үргэлжлүүлэн, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг эрх зүйн орчноор баталгаажуулж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, шийдвэрлэх нь “Чөлөөлье” санаачилгын бас нэгэн зорилт болохыг онцоллоо. Тэрбээр, парламентын албан ёсны цахим хуудаст D-Parliament: AI Дүн шинжилгээ цэсийг нэмж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн талаараа тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хүний эрх, хүүхдийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй хуулийн төслийг боловсруулахын тулд технологийн дэвшлийг ашиглах ёстойг чухалчлав.

УИХ-ын дарга үргэлжлүүлэн, ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсныг дуулгалаа. Нар, салхины арвин нөөцтэй Монгол оронд айл өрх сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, төвийн шугамд нийлүүлэхэд хүнд суртлын 10 гаруй шат дамжлагаар тээг тавьсныг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хүчингүй болгож байгааг мэдэгдлээ.

Өвөрхангай аймгийн тулгамдсан асуудлуудын нэг нь агаарын бохирдол болсныг орон нутгийнхан хэлж, өрхийн хэрэглээнд ногоон эрчим хүчийг нэмэгдүүлэх УИХ-ын даргын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Аймгууд эрчим хүчний хэрэглээгээ бие даан хангах бодит шийдэл нь сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх гэдэгтэй санал нэгтэй байлаа. Эцэст нь, хөдөө орон нутгийг дэмжих бодлого бүхэлдээ иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстойг УИХ-ын дарга Н.Учрал тодотгоод аймаг, сумандаа ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хувийн хэвшлийнхнийг эрх зүйн иж бүрэн шийдлээр дэмжиж ажиллахаа хэллээ. 

Иргэдийн зүгээс тэтгэврийн тогтолцоо, нийгмийн даатгалын шинэчлэлийг хөндөж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хангалтгүй байгааг шүүмжлэв. Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх нэгдсэн бодлого дутагдсанаас болж хүн амын дунд  архины хэрэглээ их байгааг ч хөндлөө.

Өвөрхангай аймагт хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр зайлшгүй барих шаардлагатайг онцолж, төсвийн хөрөнгө оруулалтаар архивын байрыг шинэчлэх ажилд анхаарч өгөхийг хүслээ. Төрийн албаны тухай, Мэргэжлийн холбоодын тухай гэхчилэн зарим хууль, тогтоомжуудын хэрэгжилт сул байгаагаас улбаалж хүний эрхийн зөрчил үүсэж байгааг иргэд дэвшүүлэв. Аймаг, орон нутгийн анхан шатанд бугшсан авлигатай тэмцэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг ч захиж байлаа. Түүнчлэн мал эмнэлэг, ус цаг уур, соёлын салбарт тулгамдаж буй асуудлаар нээлттэй асуулаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр нар болон Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Зам тээврийн дэд сайд Г.Ганболд, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин нар холбогдох албаны хүмүүсийн хамт оролцлоо. УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нарын хангайн бүсийн томилолт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ1 цаг 41 минутын өмнөЭ.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо1 цаг 45 минутын өмнөНийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна2 цаг 3 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 02 дугаар сарын олголтын хуваарь2 цаг 46 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ2 цаг 53 минутын өмнөНууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо3 цаг 6 минутын өмнөХонины гулууз махыг килограммыг нь 13 мянган төгрөгөөр авах боломжтой3 цаг 13 минутын өмнөУИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ3 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 цаг 25 минутын өмнөЦөмийн эрчим хүчний сэдэв дахин босох уу?1 сар 31. 15:51“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ1 сар 30. 15:47Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ1 сар 30. 15:42Канад улсын боловсролын солилцооны хөтөлбөр зарлагдлаа1 сар 30. 13:58Б.Энхбаяр: Нууц эвлэрлийн гэрээг хуулийн байгууллагаар шалгуулна1 сар 30. 13:45Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ1 сар 30. 13:36Милан, Кортинагийн өвлийн олимпыг Монголоос таван сэтгүүлч сурвалжилна1 сар 30. 11:50Тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ1 сар 30. 10:02Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 сар 30. 9:51Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв1 сар 30. 9:42Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана1 сар 30. 9:32Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 30. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 30. 8:57УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ1 сар 29. 17:28Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо1 сар 29. 14:36Агаарын чанарын хяналтын автомат сүлжээ орон даяар ажиллаж эхэллээ1 сар 29. 12:31“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ1 сар 29. 12:26Гренланд: “Хөлдүү хязгаар нутаг”-аас геополитикийн өрсөлдөөний талбар хүртэл1 сар 29. 11:19Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ1 сар 29. 9:57Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг1 сар 29. 9:53Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна1 сар 29. 9:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.