“Mining Week & MinePro-2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан “Олон талт түншлэлийн туршлага ба сургамж” хэлэлцүүлэгт “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Салхит Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Ч.Болдбаатар уригдан оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр тэрбээр, орон нутгийн иргэд, малчид болон засаг захиргааны байгууллагуудтай ойлголцож хамтран ажиллахад төрийн өмчит гэсэн статус давуу тал болдог эсэх, тэдэнтэй үр дүнтэй хамтран ажилласан түүх, сайн туршлага, тулгарч буй саад бэрхшээл юу байдаг вэ гэх мэт олон асуултад хариулт өглөө.
Тухайлбал орон нутгийн иргэдтэй тогтмол уулзаж, тэдний санал хүсэлтийг хууль журмын дагуу шийдвэрлэж ажилладаг, мөн нөхөн сэргээлтийг тасралтгүй, хариуцлагатайгаар хийж ирсэн зэрэг нь орон нутгийн иргэдийн итгэлийг хүлээж, дэмжлэгийг авах нэгэн хөшүүрэг болдог гэж байлаа.
Түүнчлэн Салхит уулын баяжуулах үйлдвэрийн хаалтын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нөхөн сэргээлтийг жил бүр төлөвлөн хийдэг, байгаль хамгааллын үйл ажиллагааг орхигдуулахгүй байхыг гол зорилгоо болгон ажилладаг тухайгаа ярьсан юм.
Facebook
Twitter
Youtube


Су.Батболд Монголын тариаланчдын холбооны тэргүүнээр сонгогджээ
Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ
Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө
Монгол Улсын газрын ховор элементийн хэтийн төлвийн судалгаа нийтлэгдлээ
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувиар шинэчлэн тогтоолоо
2026 онд алтны зах зээл харьцангуй тэнцвэртэй байна гэж шинжээчид тооцоолж байна
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ.gif)

Сэтгэгдэл бичих