Уул уурхайн салбарынхны чуулдаг хамгийн том арга хэмжээнүүдийн нэг Уул уурхайн 7 хоног үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд гурван өдөр үргэлжлээд өндөрлөв. “Эрдэнэс Монгол” нэгдэл бүрэлдэхүүн 31 хуулийн этгээд, төслийн нэгжийн хамт “Mining Week & MinePro-2025”-д оролцож, стратегийн чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, салбарын мэргэжилтнүүд болон олон нийтэд нээлттэй танилцуулсан юм. Үзэсгэлэн, чуулганы үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, тус нэгдлийн үйлдвэрлэл санхүүгийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд тогтмол сайжирч, жил тутам түүхэн дээд амжилтууд тогтоох болсон нь Засгийн газрын дэмжлэг оролцоо, нэгдлийн стратеги бодлого, мөн бүрэлдэхүүн компаниудын нийт ажилтан, уурхайчдын зүтгэлийн үр дүн гэдгийг онцолж байлаа.


“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниудаас үр ашигт ажиллагаагаараа гуравдугаарт эрэмбэлэгддэг “Эрдэнэс алт ресурс” ХХК энэхүү “Mining Week & MinePro-2025” арга хэмжээний үеэр гадаад, дотоодын бизнес эрхлэгч, зочдод үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулж, сонирхсон мэдээллийг нээлттэй өгч оролцов.

“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл болон Канад, Хятад, Колумб улсын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч нар зочилж, илтгэл тавьсан юм. Түүнчлэн есөн орны бизнесийн холбоо, худалдааны танхимын төлөөлөл “Mining Week & MinePro-2025” үзэсгэлэнг зорин иржээ. Дөрөв дэх удаагийн энэхүү үзэсгэлэн яармагт 300 гаруй компани, үйл ажиллагаагаа танилцуулж оролцсон байна.

Facebook
Twitter
Youtube


Су.Батболд Монголын тариаланчдын холбооны тэргүүнээр сонгогджээ
Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ
Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө
Монгол Улсын газрын ховор элементийн хэтийн төлвийн судалгаа нийтлэгдлээ
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувиар шинэчлэн тогтоолоо
2026 онд алтны зах зээл харьцангуй тэнцвэртэй байна гэж шинжээчид тооцоолж байна
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ.gif)

Сэтгэгдэл бичих